In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Европын Холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

11.03 uulzaltЕвропын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй Европын Холбооны гишүүн орнуудын 27 Элчин сайд, европын ахлах дипломат ажилтнуудаас бүрдсэн төлөөлөгчидтэй МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ сарын 3-ны өдөр уулзлаа. Уулзалтын үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монголын ард иргэд, жирийн хөдөлмөрчид Европын холбооны Монгол Улстай харилцах харилцааг анхнаасаа тууштай дэмжиж ирснийг тэмдэглээд, МҮЭ-ийн холбооны зүгээс Европын холбооноос Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны зарим асуудлуудыг ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг анхнаас нь дэмжин хамтран ажиллаж ирсэн” -ийг цохон тэмдэглэв.

Европын холбооны төлөөлөгчдийн тэргүүн Элчин сайд Швайсгут “Энэ удаагийн айлчлал маань шинэ Засгийн газар байгуулагдсан, Европын Холбоо өөрийн  төлөөлөгчийн газраа Монгол Улсад нээж байгаа болон түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа цаг үетэй давхцаж байна. Харилцаагаа шинэ түвшинд хэрхэн гаргах талаар Монгол Улсын Засгийн газрын шинэ удирдлагууд болон нийгмийн түншлэгч талууд, тэр дундаа ҮЭ-ийн байгууллагын удирдлагатай уулзаж харилцан санал солилцож байна. Улс төрийн хэлэлцээ болон нийгмийн түншлэлийн хамтын ажиллагаа маань шат ахих, мөн бидний түншлэл улам бүр бэхжих бүхий л нөхцөл бүрдэж байна. Европын Холбоо, Монгол Улс нийтлэг үнэт зүйлс олонтой, хүний эрхийг дээдлэх, хөдөлмөрийн харилцааг бэхжүүлэх, ардчилал, хууль дээдлэх ёс бол бидний харилцааны үндэс суурь билээ” хэмээн хэллээ.

Уулзалтын зорилго Европын Холбоо, Монголын нийгмийн түншлэгч байгууллагуудын харилцааны талаар санал солилцох, хамтын ажиллагааны хүрээг хэрхэн бэхжүүлэх, хөхүүлэн дэмжих, өргөжүүлэн тэлэх талаар ярилцахад оршиж байна. Түүнчлэн Европын Холбоо, түүний гишүүн орнууд, Монгол Улс хамтдаа Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг бүх шатанд хэрхэн хэрэгжүүлж эхлэх талаар харилцан ярилцах боломж олгож байгаагаараа онцлог юм.

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

447303
ӨнөөдөрӨнөөдөр593
ӨчигдөрӨчигдөр927
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт4856
Энэ сардЭнэ сард17647
НийтНийт447303