In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар чууллаа

5-23 emegteichuudХөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан хамтран “Эмэгтэйчүүдийн аж байдал ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Дээрх бага хурлаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчинг сайжруулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд жендерийн хүчин зүйлсийн үзүүлж буй нөлөөлөл, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Бага хурлыг нээж Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевиш хэлсэн үгэндээ “Манай сан эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө зүтгэж байгаа байгууллага юм. Өнөөдөр монгол эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй асуудлыг сайтар судалж, түүнд анхаарлаа хандуулж цаашид шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх нь чухал юм. Өнөөдрийн нөхцөл байдлыг сайжруулах нь чухал тиймээс Фридрих-Эбертийн сан та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж таатай байх болно” гэлээ.

“Монголын нийгэм эдийн засагт эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг жилээс жилд нэмэгдэж байгааг онцлон дурдахад таатай байна. Гэхдээ улс төрийн тогтворгүй байдлаас үүдэж бодит бус мэдээлэл байгааг үгүйсгэхгүй. Тиймээс өнөөдөр манай улсад нэн тэргүүнд улс төрийн тогтвортой байдал мэдээллийн үнэн бодит байдал чухал байна” хэмээн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцолсон юм.

Монгол Улсын нийт хүн амын 51.7 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд үүний 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Монгол Улсын үндэсний нийт бүтээгдэхүүний дөнгөж 22 хувийг цалин хөлс эзэлж байна. Гэтэл АНУ, Өмнөд Солонгос, Япон, Европын орнуудад ДНБ-ий 60-70 хувийг цалин хөлс эзэлж байгаа аж. Улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн цалин хөлс эмэгтэйчүүдийнхээс 14.5 хувиар илүү байна. Цалин өндөртэй салбарт эрэгтэйчүүд давамгай ажилладаг гэсэн судалгаа бий.

МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга, МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалагийн тавьсан илтгэлд “Энэ оны эхний таван сарын байдлаар л гэхэд МҮЭХ-нд ажил олгогч нь НДШ-ийг нь төлж баталгаажуулаагүйгээс жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхээ эдэлж чадахгүй байгаа гэсэн 13 хүн хандсан байна.

Мөн жирэмсэний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажлаас үндэслэлгүй халсан гэж 67 хүн, жирэмсэний болон амаржсаны амралтаа дуусгаад ажилдаа орох гэтэл хүүхдээ хоёр нас хүртэл хар гэж тулган шаардсан, эсвэл ажилд эргүүлж авахгүй байгаа талаар 31 хүн хандаж хуулийн зөвлөгөө авсан” талаар дурдлаа. Энэ бол ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог асуудал гэдгийг хуралд оролцогчид мөн илэрхийлж байсан юм. Хэдийгээр дээрх асуудлыг холбогдох хуульд тодорхой зааж өгсөн боловч хууль хэрэгжихгүй байгаа юм. Иймд нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалах нь асуудлаар “Эмэгтэй удирдагч” сангийн удирдагч М.Болормаа “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэнд нөлөөлж буй жендерийн хүчин зүйлс”, “Үндэсний статистикийн газрын дарга А.Ариунзаяа нар байр сууриа илэрхийлсэн юм.

 

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭ-ийн холбооноос ОУВС-ийн захирлуудын зөвлөлд ханджээ

5-23 zahirluudМҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ сарын 4-ний өдөр ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Кристине Лагарде болон ОУВС-ийн захирлуудын зөвлөлд хандаж Монгол Улсын Засгийн газар, ОВУС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой МҮЭ-ийн холбооны саналыг хүргүүлсэн байна.

 МҮЭ-ийн холбоо нь Монгол Улс дах хөдөлмөр эрхэлж буй 450000 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн цор ганц Үндэсний төв байгууллага бөгөөд ОУВС-аас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаар өөрийн байр суурийг 2017 оны дөрөвдүгээр сарын 17-нд ОУВС-ийн Монгол дах суурин төлөөлөгч Нейл Сакертай хийсэн уулзалтаар тодорхой илэрхийлсэн билээ.

Монгол Улсын Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах зорилгоор 2017 оны Улсын төсвийн тодотголыг нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөлгүй УИХ-д өргөн барьж батлуулсан байна.

МҮЭ-ийн холбооноос Монгол Улсад нүүрлээд байгаа эдийн засаг, санхүүгийн хямралыг даван туулахдаа ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах нь зүйтэй гэдэг байр суурийг анхнаасаа дэмжиж ирсэн билээ.

Хэдий тийм ч ард иргэдийн амьдралын түвшин улам дордож байгаа өнөө үед иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд дарамт учруулахгүй байх талаар Засгийн газарт удаа дараа тавьж байсан МҮЭ-ийн холбооны саналуудыг эргэн харж шийдвэрээ гаргах хүсэлтийг тавьж байна.

Мэдээлэл болгох үүднээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн холбогдох заалтуудыг хавсралтаар хүргүүлсэн байна.

5-23 zahi 2

 

Write comment (0 Сэтгэгдэл)

Гурван айл өргөө цагаан гэртэй боллоо

5-19 ger garduulavТөмөр замчдын үйлдвэрчний холбооны дарга асан Х.Эрдэнийн гэр бүлийн зүгээс өнөөдөр гурван айлыг өргөө цагаан гэртэй болголоо. Х.Эрдэнэ нь Монголын төмөр замаас ажлын гараагаа эхэлж, сүүлийн жилүүдэд ҮЭ-ийн холбоогоо удирдан чиглүүлэх их үйлсэд нийт 38 жил зүтгэхдээ хөдөлмөрчин хүний төлөө тууштай ажиллаж байсныг хамт олон нь энэ өдөр эргэн дурсаж байна. Тэрээр урлагийн их авъяастай байсан төдийгүй олон сайхан дууны үг бичжээ. Тиймдээ ч түүний хань, үр хүүхдүүд нь аавынхаа гэгээн дурсгалд зориулж өнгөрсөн гуравдугаар сард “Тайтгарал" нэртэй тоглолтыг зохион байгуулжээ. Энэхүү тоглолтоос олсон бүх орлогоо буяны үйлст зориулж байгаа бөгөөд өмнө нь Төмөр замчин 10 өрхийг, өнөөдөр гурван айлыг өргөө цагаан гэртэй болгож байна.

Түүний ууган хүү Э.Гантулга нь “Аавын минь үлдээсэн мөр бүхэн цагаан байсан. Тиймдээ ч үр хүүхдүүд бид аавынхаа үлдээсэн энэхүү ариун цагаан мөрийг улам тод гэрэлтүүлж явах болно. Өнөөдөр ийнхүү гурван сайхан гэр бүлийг баярлуулж гэртэй болгож байгаа нь ҮЭ гэсэн энэ том “айлын” ач буян юм. ҮЭ гэсэн үг сонсогдох бүрт аав минь бодогддог. Энэхүү буянтай үйлсийг бид бүхэн үеийн үед үргэлжлүүлэх болно” гэлээ.

Өргөө цагаан гэрийн үүдийг сөхөж буй гурван айлын тухайд СХД-ийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний газрын ОНӨӨӨТҮГ-ын зам талбайн үйлчлэгчээр 15 жил ажиллаж байгаа Ш.Алтансүх, ОСНААУГ-ын ХҮТ-8 төвийн дуудлагын засварчнаар найман жил ажиллаж байгаа Г.Баатарзориг, Автобус-3 баазын ҮЭ-ийн хорооны даргаар ажиллаж байгаа П.Баттулга нар юм.

Энэхүү үйл ажиллагаанд МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Мэргэжил, үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн дарга нар оролцлоо. 

Write comment (0 Сэтгэгдэл)

Ирэх сард гурван тал нэмэлт хэлэлцээ хийхээр тогтлоо

5-19 undesnii horooХөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал Төрийн ордны Б танхимд өнөөдөр боллоо. Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ тус хурлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн явцын талаар ярилцсан байна. Хэлэлцээрийн биелэлт таван сарын байдлаар 60 гаруй хувьтай байгаа аж. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсад төр, хууль гэж байдаг бол хууль хэрэгжих ёстой. Бид хуулиа хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээр батлагдсанаас хоёр сарын дараа хэлэлцээрийн дөрвөн ч заалтыг Засгийн газар зөрчиж ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Манай зүгээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах саналыг таван удаа тавьсан. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын төвшинг харахад энэ удаагийн Үндэсний хорооны хурлыг оройтож хуралдуулж байна. Иймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр хийх саналтай байна” гэлээ. МҮЭ-ийн гаргасан санал, шүүмжлэлтэй байр суурийг МХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, МАОЭНХ-ны тэргүүлэгч Н.Даш-Өлзий, Т.Бямбаа нар дэмжиж, Засгийн газрыг хариуцлагатай ажиллахыг шаардлаа. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэнд хариуцлага тооцох талаар болон МҮЭ-ийн холбооны тавьсан саналыг Засгийн газар хүлээж авах боломжтой эсэхэд хариулт авч, хэлэлцээг эхлүүлэх саналтай байгаагаа АОЭНХ-ны захирал Х.Ганбаатар илэрхийлсэн юм.

ХНХ-ын сайд Н.Номтойбаяр “ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдахдаа зарим нэг асуудалд аргачлалын хувьд алдаатай хандсан зүйл бий. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ хөтөлбөрт хамрагдах болсноор эдийн засгийн өсөлт сайжрах төлөв ажиглагдаж байна. Өнөөдрийн энэ хурлын талаар энэ сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Мөн УИХ-ын даргад танилцуулж УИХ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулах санал хүргүүлье. Ингээд Засгийн газраас өгөх тодорхой чиглэлтэйгээр нэмэлт хэлэлцээрээ үргэлжлүүлэх саналтай байна. Зургаадугаар сарын эхний долоо хоногт багтаан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээг хийх саналтай байна” гэлээ. 
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр байгуулах талаар санал нэгдэв.

 

 

 

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭХ, Фридрих Эбертийн сангийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байна

5-18 ebirtiin sanМҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн /ФЭС/ Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Нийлс Хегевишийг өнөөдөр хүлээн авч уулзаж ярилцлаа.

Тэрээр уулзалтын үеэр манай хоёр байгууллага он удаан жилийн уламжлалт хамтын ажиллагаатай түүнчлэн тус сангийн зүгээс МҮЭХ-ны үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд энэ жил МҮЭ-ийн холбооны түүхэн ой, их хурлын жил тул өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МҮЭХ-ноос нийгэмд болон гишүүддээ зориулан явуулсан томоохон арга хэмжээ, мөн ФЭС-тай хамтран хийсэн ажлаа дүгнэхээс гадна ирэх жилүүдэд хийх ажлаа тодорхойлох энэ цаг үед ФЭС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал төдийлөн таатай бус байгаатай холбоотой ард, иргэдийн амьдрал ч сайнгүй байгаа тул МҮЭХ-ноос явуулж байгаа үйл ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлага байгааг онцлоод МҮЭХ, ФЭС-гийн 2017 онд хамтран ажиллах саналаа албан бичгээр яаралтай хүргүүлнэ гэлээ.

Суурин төлөөлөгч Нийлс Хегевиш хэлэхдээ, ФЭС-гийн зүгээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтарч ажиллах мөн цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь маш чухал. Нийгмийн энх тайвныг хангахад үйлдвэрчний  эвлэлийн үүрэг маш чухал гээд МҮЭХ-ны чухал томоохон арга хэмжээнд оролцох завшаан олдсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр ХЭҮК, МХЕГ-ын удирдлагуудтай өмнө хийсэн уулзалтуудын үеэр уламжлал болгон зохион байгууллагддаг бүсийн сургалтуудыг үргэлжлүүлэхийг санал болгосноо дурдав. Түүнчлэн энэ сарын 23-ны өдөр МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хороотой хамтран “Эмэгтэйчүүдийн аж байдал ба хөдөлмөр эрхлэлт” сэдвийн дор Бага хурал зохион байгуулахаар тогтсон, хуралд ХНХЯ, Засгийн газрын агентлагууд, ТББ-ууд оролцох сонирхолтой байгааг тэмдэглэв. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан МҮЭХ, ХЭҮК, МХЕГ, ФЭС-гийн хамтарсан уламжлалт арга хэмжээ болох “Хөдөлмөрлөх эрх” бүсийн сургалтыг зохион байгуулах саналтай байгаагаа хэллээ. Ийнхүү МҮЭХ, ФЭС-гийн хамтын ажиллагаа улам өргөжин батжиж, хөдөлмөрийн хүний сайн сайхны төлөө олон зүйлийг хамтдаа хийж бүтээнэ гэдэгтээ итгэл төгс байгаагаа хоёр тал харилцан илэрхийлэв.

 

 

 

 

 

 

Write comment (0 Сэтгэгдэл)

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

5-16 hudurlmurin huuli helelstuulegУИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг”-ийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт МҮЭ-ийн холбооны төлөөлөл оролцож, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн талаар МҮЭ-ийн холбооны баримтлах байр суурь, саналыг илэрхийллээ.
Тэрээр МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд хуулиар тогтоосон баталгаат түвшинг дордуулахгүй байх үндсэн байр суурь хэвээр байгааг онцлон хэлж, нийгмийн түншлэлийн талуудад удаа дараа бичгээр байр суурь, саналаа хүргүүлж байснаа илэрхийлэв.
Тус холбооноос хөдөлмөрийн хуулийн төслийн үзэл баримтлал болон хуулийн төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай саналуудыг танилцууллаа. Тухайлбал,
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хуулийн сумын түвшинд 3 талт хамтын хэлэлцээр байгуулагдах зохицуулалтыг хэвээр үлдээх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрийн дагуу 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах гурван талт салбар хорооны бүтцийг хуульд тусгах
-Ажил олгогчоос ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг шүүхийн өмнөх шатанд тухайн байгууллага дээрээ урьдчилан магадлан шалгах үүрэгтэй комиссыг ажиллуулдаг байх зохицуулалтыг шинээр тусгах 
-ҮЭ-ийн байгууллагаас эв санааны нэгдлийн ажил хаялт зарлах эрхтэй байхаар шинээр тусгах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтаас гадна үйлдвэрчний эвлэл олон нийтийн хяналт тавих зохицуулалтыг хэвээр хадгалах 
Мөн эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болж буй хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллуулах, алслагдмал газар байрлаж, ажил үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны зохицуулалтад МҮЭ-ийн холбооны саналыг хуулийн төсөлд тусган ажиллахыг хүслээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасны дагуу нийгмийн түншлэгч талуудын байр суурь, саналыг сонсож, талууд зөвшилцөлд хүрсэн хуулийн төслийг Хууль зүйн яаманд хүргүүлж, эрх зүйн дүгнэлт хийлгэж, Сангийн яамнаас санал авна, дараа нь Засгийн газраар хэлэлцүүлнэ гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр илэрхийлж, цаашид дараалсан хэлэлцүүлэг зохион байгуулна гэлээ

Write comment (0 Сэтгэгдэл)

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 19-ний өдөр хуралдана

5-15 undesnii horooМҮЭ-ийн холбооноос энэ сарын 1-ний өдөр зохион байгуулсан “Эрх ашгаа хамгаалъя” сэдэвт цуглаанаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын дагуу ХНХ-ийн сайд Н.Номтойбаяртай уулзах үеэр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог энэ сарын 24-ны өдрийн дотор хуралдуулах шийвэрт хүрсэн. Энэ дагуу МҮЭ-ийн холбоо Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий гурван талт шуурхай ажлын хэсгийг тал бүрээс гурван хүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг ХНХ-ийн сайд хүргүүлсэн. Шуурхай ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж энэ сарын 19-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуудах шийдвэр гаргалаа.

 

Write comment (0 Сэтгэгдэл)

ХНХДС 20 дахь төгсөлтөө хийлээ

5 12 tugsultМҮЭХ-ны дэргэдэх ХНХДС-ийн 20 дахь төгсөлт өнөөдөр боллоо. Сургуулийн эрдмийн баярт МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч, сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэбат, ерөнхийлөгчийн зөвлөх З.Сүхбаатар, захирал Г.Баярмаа, эрдэмтэн багш нар оролцсон байна.

Тус сургуулийг нийт 74 оюутан төгсч байгаагаас Эдийн засгийн ухааны магистр 13, Бизнесийн эдийн засагч мэргэжлийн 36, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн 6, Хүний нөөцийн менежмент мэргэжлийн 11, Нийгмийн халамж, хангамж мэргэжлийн 7, санхүүгийн менежмент мэргэжлийн 2 төгсөгчид магистр, бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.

Г.Боргил, Б.Санчирсүрэн, А.Дүймаа нар тус сургуулийг улаан дипломтой дүүргэж байгаа аж.

Ёслолын үеэр ХНХДС-ийн захирал Г.Баярмаа,

-Төгсөгчиддөө баярын мэнд хүргэе. Түүхийн хуудсыг сөхөж үзвэл 100 жилийн тэртээ ҮЭ-ийн үндэс суурь тавигдсан. Одоогоос 20 жилийн өмнө манай сургуулийг төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байсан онцлогтой. Та бүхэн маань хөдөлмөрийн зах зээлд хөл тавих хариуцлагатай үед ирсэн байна.

 Манай сургуулийн зүгээс оюутны хөгжлийг дэмжих, мэдлэг чадварыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжсэн олон сургалтад оюутнуудаа хамруулснаас гадна МҮЭ-ийн 100 жилийн ойг угтаж олон арван бүтээлч ажлыг санаачилж хийлээ.

Тухайлбал, ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн зөвшөөрөлтэй ХАБЭА-н мэргэшүүлэх сертификаттай сургалт, ҮЭ ба нийгэм, эдийн засаг сэдэвт мэргэшүүлэх сургалтад төгсөх ангийн оюутнууд амжилттай хамрагдсан.

Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хөгжүүлэх том үйл хэрэгт магистрын ангийн 13 оюутан маш чанартай судалгааны ажил хийж, хөдөлмөрийн харилцааны шинжлэх ухаанд бодитой хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэмээр байна гэлээ.

Төгсөгчдөд ажлын амжилт, сайн сайхныг хүсч МУГЖ н.Уранчимэг тэргүүтэй дуучид, хамтлагууд ая дуугаа өргөлөө.

 

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭ-ийн холбооны шаардлагад ХНХ-ын сайд хариу ирүүлсэн байна

5-11-1МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах болон эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариуг ХНХ-ын сайд Н.Номтойбаяраас ирүүлсэн байна. 

Тус албан бичигт тэтгэврийн насыг 2018 онд шууд 65 насанд хүргэхгүй. Эмэгтэй хүний тэтгэврийн нас 2037 онд 65-т хүрэх бол эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 2027 онд 65-д хүрнэ. Эрэгтэй хүн хүсвэл 2018 онд 60 насандаа гарч болохоор хуульд нэмэлт заалт орсон бөгөөд эрэгтэй хүн 60 насанд буюу 6 сарын өмнө тэтгэвэрт гарахын тулд 20 жил 3 cap ажилласан байх болзлыг хангасан байна.

Тэтгэврийн даатгалд даатгуулсан даатгуулагч ердийн нөхцөлөөр эрэгтэй 60, эмэгтэй 55 настайдаа, мөн олон хүүхэд төрүүлсэн даатгуулагч эх 50 настайдаа, түүнчлэн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах ахмад настан эрэгтэй 60, эмэгтэй 55 настайдаа тэтгэвэр тогтоолгож байгааг жил бүр 6 сараар нэмэгдүүлж эрэгтэй, эмэгтэй 65 насанд хүргэнэ. Тэтгэврийн нас нэмэгдүүлэх талаар хууль батлагдсанаар дунд хугацаанд буюу 2018-2020 онд 98.2 -227.5 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэврийн сангаас бууруулахаар тооцсон болно Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхэд богино, дунд хугацаанд үүсэх эрсдэл, иргэдэд учрах ачааллыг бууруулах, даатгуулагчид сонголт хийх боломж олгох хувилбарыг мөн тусгасан болно.

Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулах бөгөөд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Одоогоор 900.0 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх 5 гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байна.

Мөн Улсын Их Хурлын 2017 оны намрын Чуулганд тэтгэврийн наснаас гадна тэтгэврийн шинэчлэлийн бусад асуудлыг цогцоор нь хөндөх багц хуулийн төслийн өргөн мэдүүлэх болно. Уг хуулийн төсөлд тэтгэврийн насны доод хязгаарыг уян хатан мөрдөх, тэтгэвэр бодох томьёог өөрчлөх, хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлийг цэгцлэх, тэтгэвэр бодоход баримтлах цалингийн дундажыг тодорхойлох аргачлалыг өөрчлөх гэх мэт асуудлыг тусгаж байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулж эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлаар үндэсний хэмжээнд зөвлөлдөх арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар телөвлөж байна. Үүнд:

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог 2017 оны 5 дугаар сарын 24-ний дотор хуралдуулах;

-  Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийн асуудлаар 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцүүлэг хийх;

-  Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран нийгмийн зөвшлийн талуудыг оролцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдер хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг болно.

Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн баталгааг сайжруулах, шинээр ажлын байр бий болгох, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газар, МАОЭНХ, МҮЭХ-ны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар 2017 онд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилгүйдлийг бууруулахаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд 80.0 мянган иргэнийг хамруулж 50.0 мянган иргэнийг ажилд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд 60.0 мянган иргэнийг хамруулж 12.0 мянган түр ажлын байр, 10.0 мянган байнгын ажлын байрыг шинээр бий болгосноор ажилгүйдлийн түвшинг 9.0 хувиас ихгүй байлгахаар байна.

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг одоогийн түвшинд хадгалах, 2017-2019 онд бүтцийн өөрчлөлтөөр олноор халахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн бол нөхөн томилгоо хийхгүйгээр ажил, үүргийг оновчтойгоор хуваарилах, шаардлагатай тохиолдолд Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад дахин зохион байгуулалт хийх замаар хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх юм.

Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд цалин нэмэгдүүлэх боломж хомс байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалингийн зээлийн хүүг 3 пунктээр бууруулж, зээлийн шимтгэлийн зардлыг тэглэх талаар арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна гэсэн байна.

5-11-2

5-11-3

Write comment (0 Сэтгэгдэл)
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

225250
ӨнөөдөрӨнөөдөр839
ӨчигдөрӨчигдөр946
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2906
Энэ сардЭнэ сард24772
НийтНийт225250