In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Санал хүргүүлэх тухай

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар”-ын аяныг тохиолдуулан ХАБЭА-н Үндэсний хорооноос батлан гаргасан төлөвлөгөөний дагуу өөрийн аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооноос зохион байгуулах ажлыг уялдуулан хийхийг Та бүхнээс хүсье.

123

Write comment (0 Сэтгэгдэл)

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ажилтны ажлын орчин аюулгүй байдал

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ажилтны ажлын орчин аюулгүй байж чадаж байна уу?

Олон улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа ажилчдыг хамгаалах кампанит ажил өрнөж байна. Манай улсын хувьд ч гэр бүлийн хүчирхийлэл нь ажилчдад ялангуяа эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзэж байгаа тул МҮЭ-ийн холбоо нь энэхүү кампанит ажилд нэгдсэн байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүдэд өөрсдийн ажлын байр болон эдийн засгийн бие даасан байдлаа хадгалах асуудал зайлшгүй чухал байдаг. Дарамтлагч этгээдээс эдийн засгийн хувьд хараат байх нь эмэгтэйчүүдэд учирч болох эрсдэлийг нэмэгдүүлж, нөхцөл байдлыг илүү аюултай болгодог. Энэ нөхцөл байдал нь бэлгийн цөөнхийн хүрээнд ч үүсдэг тулгамдсан асуудлын нэг юм.

Та гэр бүлийн хүчирхийллийн аль нэгэн хэлбэрт өртөж байсан хэн нэгнийг мэддэг, эсхүл өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, байгаа бол энэхүү онлайн судалгаанд оролцоно уу. Судалгааны асуулгыг бөглөхөд ойролцоогоор 15-20 минут зарцуулна.

Судалгааг бөглөхөд гурван сонголт байгаа. Үүнд: (1) та өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан; (2) та өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй ч хүчирхийлэлд байдаг хэн нэгнийг мэднэ; эсвэл (3) та өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй ч энэ асуудлаар өөрийн гэсэн санаа бодолтой явдаг. Энэ судалгааг цахимаар явуулж байгаа тул таны сонголтоос хамаарч хариулах асуултууд руу автоматаар аваачих болно.

Таны өгсөн мэдээлэл бүрэн дүүрэн нууцлалтай байх бөгөөд, судалгаа нь Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн “Эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх боловсрол, судалгааны Төв (CREVAWC)-д нэгтгэгдэх болно. Хувь хүнтэй холбоотой мэдээлэл, аливаа өгөгдөлийн тайланд дурдагдахгүй. Судалгааны дүнд нь хувь хүний хариултуудыг дэлгэх бус зөвхөн нэгтгэсэн байдлаар оруулна.

Энэхүү судалгааг эмэгтэйчүүл, эрэгтэйчүүд аль аль нь бөглөж болох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх нь хамаагүй юм. Судалгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ажиллагчдад зориулсан тусгай хэсэгтэй.

Энэхүү судалгааны талаар хамтран ажиллагчид, гэр бүл, найз нөхөддөө хэлнэ үү. Энэ судалгаа нь энэ чиглэлээр манай оронд явуулж байгаа анхны судалгаа бөгөөд мэдээллүүд нь танд болон таны үйлдвэрчний эвлэлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх илүү сайн орчинг бий болгохын төлөө тэмцэхэд туслах юм.

Гэр бүлийн хүчирхийлэл нь олон янзын хэлбэрүүдтэй байж болдог. Үүнд:

• Бие махбодийн хүчирхийлэл: (цохих, зодох, гараа зангидаж цохих, үсийг зулгаах, алгадах, самардах, өшиглөх, яс гэмтээх, бяцлах, түлэх, гарыг мушгих, хана, тавилга руу мөргүүлэх, чулуудах, ямар нэгэн мэс, зэвсгээр биеийг өвтгөж бэртээх, эсвэл хохирогчийг үхэлд хүргэх зэрэг)
• Бэлгийн хүчирхийлэл: (зөвшөөрөлгүй хавьтах, бэлгийн эд эрхтнийг хэрцгийлэх гэмтээх, эсвэл хохирогчийн дургүй байрлалаар сексдэх гэх мэт)
• Сэтгэл зүйн (сэтгэл хөдлөл) хүчирхийлэл: (хохирогчийг айлгах зорилгоор гэрийн эд хогшил, хувийн эд зүйлсийг эвдлэх хэмхлэх, мэс харуулах, ганцаараа байхад болон бусдын өмнө нэрийг нь дуудах, доош нь хийх, гутаан доромжлох зэрэг)
• Эдийн засгийн хүчирхийлэл (Мөнгө төгрөг өгөхгүй байх, ажилд орох ажил хийхийг хориглох, банкны данс болон хамтын өмч хөрөнгөнд хяналт тавих, санхүүгээр туслахаас татгалзах, хойрго хандах)
• Айлган сүрдүүлэх- хамтрагчаа эсвэл хүүхдээ, гэр бүлийн бусад гишүүд, тэр бүү хэл гэрийн тэжээвэр амьтдыг гэмтээж бэртээх, амь насыг нь хороох
• Дарамтлах- гэрийн эд хогшил, хувийн эд зүйлсийг хагалж хэмхлэх, эсвэл хутга мэс үзүүлж айлгах
• Хүссэнээрээ байлгах – өөрийн хүссэнээрээ байлгах гэж дарамтлах, жирэмсэн болохыг эсэргүүцэх эсвэл үр хөндүүлэхийг шаардах
• Хорионд байлгах –гэр бүл, найз нөхөдтэй нь уулзуулахгүй байх, өрөө, байшинд цоожилж түгжих, харилцааны хэрэгслүүд тухайлбал, гар утас, компьютер зэргийг ашиглахыг хориглох, хяналт тавих

Судалгааг бөглөх

Олон хариулт сонгож болох асуултуудад аль болох олон хариултууд байгаа эсэхийг шалгаарай.

Та судалгаанд www.mongolia-survey.com хаягаар нэвтрэх бөгөөд Internet Explore хөтчөөр дамжин ороорой.


Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Танд ямар нэгэн асуулт, дэмжлэг хэрэгтэй бол Та дор дурдсан байгууллагуудад хандана уу.

1. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 6 дугаар хороо, 40 дүгээр байрны 3-6 тоот
Утас/Фах: +976-70119949 Зөвлөгөө өгөх утас: 96490505
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Вебсайт: www.safefuture.mn

2. Монгол Өрх гэр ТББ
(Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгнө)
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны Зам, 1 дүгээр хороо, 34 дүгээр төвийн 3 давхарт 307 тоот
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вебсайт: www.mupa.m
Утас: 96667583

3. УБ хотын цагдаагын газрын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага – 107

4. Хүүхдийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах - 108

5. Аймгуудийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага - 102

6. Нэг цэгийн үйлчилгээний төвүүд /24 цагийн турш үйлчлүүлэгчийг хүлээн авч 72 цаг байрлуулан үйлчилгээг үзүүлнэ/:
a. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн Нэгдэл нэг цэгийн үйлчилгээ -99283571
b. Шүүх эмнэлэгийн нэг цэгийн үйлчилгээ-93070949
c. Гэмтлийн эмнэлэгийн нэг цэгийн үйлчилгээ -70180139
d. Баянхонгор аймаг дахь нэг цэгийн_. Үйлчилгээ -99442488
e. Завхан аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төв –Цагдаагийн газрын дэргэд
f. Говь-алтай аймаг-Эмнэлэгийн дэргэд

7. Хохирогчийг хамгаалах байруудтай газар:
a. Цагдаагийн хамгаалах байр –УБ хотод -107
b. Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв УБ хотод -96490505
c. Орхон аймаг –Хамгаалах байр /ХБ/
d. Дорнод аймаг-ХБ
e. Дундговь аймаг –ХБ
f. Төв аймаг-ХБ
g. Хэнтий аймаг ХБ
h. Говь-Алтай аймаг-ХБ
i. Өвөрхангай аймаг-ХБ
Хэрэв энэхүү судалгааг бөглөхөд Танд тааламжгүй санагдвал судалгааг бөглөх эсвэл хариулахаас татгалзаж болно.

Хэрэв танд асуултуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй эсхүл судалгааг бөглөхөд техникийн хүндрэл гарвал МҮЭХ-ны 70111598, 70127440 дугаарын утас эсвэл Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу.

Энэ холбоосоор орж судалгааг бөглөнө үү : _________________

Write comment (2 Сэтгэгдэл)

Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо – Aзи Номхон Далайн Байгууллагын 8 дугаар Ерөнхий Зөвлөлийн хурал хуралдав

ITUSОлон Улсын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооны Ази Номхон Далайн Байгууллагын 8 дугаар бүсийн ерөнхий зөвлөлийн хурал 2012 оны 11 дүгээр сарын 02-03-нд Иордан Улсын Амман хотноо хуралдлаа.

Write comment (0 Сэтгэгдэл)

Пакистан: Үйлдвэрчний эвлэлийн удирдагчдыг чөлөөлөх хөдөлгөөн өрнүүлэв

2012 оны 1-р сард Пакистаны Хөдөлмөрийн Qaumi хөдөлгөөнөөс тус улсын засгийн газраас ажилчдын цалин хөлсийг 17 хуваар өсгөх шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс ажил олгогчидтой хэлэлцээр хийхээр болсон хэдий ч ажил олгогчдын зүгээс цалинг өсгөхөөс татгалзсан байна. Үүний улмаас Faisalabad болон surround орчмийн 100.000 гаруй ажилчид ажил хаясан бөгөөд уг ажил хаялтыг зохион байгуулсан гэх Хөдөлмөрийн Qaumi хөдөлгөөний /үйлдвэрчний эвлэл/ 6 удирдагчидийг алан хядах үйл ажиллагаа явуулахыг завдсан хэргээр орон нутгийн цагдаагийн газраас баривчилжээ.

Write comment (0 Сэтгэгдэл)

50 мянга гаруй хүн жагсаалд оролцох төлөвтэй байна

Орост сүүлийн 20 жилд болж байгаагүй олон нийтийг хамарсан жагсаал цуглаан  Москвад болох хамгийн олон тооны хүнийг хамарсан “Шударга сонгуулийн төлөө”  цуглааныг сөрөг хүчнийхэн Москвагийн хотын эрх баригчидтай зөвшилцөн явуулах гэж байна. Тус улсад сонгуулийн болоод цаашилбал улс төрийн шинэчлэлийн төлөө тэмцэгч иргэний хөдөлгөөнийхний арга хэмжээнд 50 мянган хүн оролцож магадгүй байна гэж Оросын хэвлэлүүд бичжээ.

Write comment (0 Сэтгэгдэл)

Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбоо


Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбоо, ХЭҮК-ийн мэргэжилтэн, НХҮХэлтэстэй хамтран “Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд туслая” аяны хүрээнд “Нийгэмд
миний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж, баг, орон нутгийн нийт 10 гаруй зорилтот бүлгийн эмэгтэйчүүд оролцов. Аймгийн ҮЭ-ийн холбоо, БСГазар, ХЭҮК, ХХБТББ, ХБЭХ зэрэг байгууллагууд Илтгэлийн шүүгчээр ажиллаж 6-р баг Ш.Эрдэнэхайч 1-р байр, Өлзийт тосгон Д.Жавзмаа 2-р байр, 3-р баг Д.Мөнхчимэг 3-р байр, 4-р баг Г.Тунгалаг, Баян Овоо сум Д.Мөнхтуяа нар тусгай байруудад шалгарч, 2-р байрны шагналыг АҮЭ-ийн холбоо ивээн тэтгэж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Write comment (0 Сэтгэгдэл)

Орхон аймгийн ҮЭ-ийн холбоо

Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын дарга нарын шуурхай зөвлөгөөнийг хийж ОАҮЭХ-ны дарга М.Батцоож “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-хамтын хэлэлцээ”  сургалтын талаар болон Дорноговь аймгийн ҮЭ-ийн холбооны туршлага судласан тухайгаа танилцууллаа. ҮЭ-ийн хороодод Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтсан сарын аяны кампанит ажлын удирдамж, “Эрүүл аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа”сэдэвт илтгэлийн уралдааны удирдамж, Орхон аймгийн ҮЭ-ийн холбоо үүсч хөгжсний 40 жилийн ой угтсан болзолт уралдааны удирдамжийг тус тус тарааж өглөө.

Write comment (0 Сэтгэгдэл)

Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо


“Үндсэн нэгжийн ҮЭ-ийн хорооны тайлан сонгуулийн хурлыг зохион байгуулах удирдамж”, “Дархан-Уул аймгийн үндсэн нэгжийн ҮЭ-ийн хороодын эрх барих болон төлөөлөн удирдах байгууллагуудын сонгууль явуулах журам”-ын хүрээнд  “Нефть хангамжийн газар”-ын ҮЭ-ийн хороо, “Од” цогцолбор сургуулийн ҮЭ-ийн хороо, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн  ҮЭ-ийн хороодууд тайлан сонгуулийн хурлаа хийлээ. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн салбар хороод хуралдаж өмнөх оны ажлаа тайлагнаж, энэ оны жилийн ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

Write comment (0 Сэтгэгдэл)

Өмнөговь аймгийн ҮЭ-ийн холбоо

Удирдлага, зохион байгуулалтын талаар: Даланзадгад сумын "Эрдмийн харш" хувийн бага сургууль,  Ханбогд, Баян-овоо, Цогт-овоо сумын албан газруудын ҮЭ-ийн хорооны ажилтай танилцаж ҮЭ байгуулж хамтран ажиллах  талаар зөвлөмж өглөө.  ҮЭ-ийн анхан шатны хороодын гэрчилгээг шинэчилэх, материал бүрдүүлэх ажил явагдаж байна. Аймгийн ҮЭ-ийн Холбооны санхүүгийн үйл ажиллагааны талаар АШХороодод зөвлөмж чиглэл гаргалаа.

Write comment (0 Сэтгэгдэл)
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

376090
ӨнөөдөрӨнөөдөр1424
ӨчигдөрӨчигдөр1274
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2698
Энэ сардЭнэ сард16455
НийтНийт376090