In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Баруун бүсийн хөдөлмөрийн чуулган боллоо

12 .08 hudulmduМҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, ХНХЯ-ны гишүүн болон харъяа байгууллагуудын хамтран бүсчлэн зохион байгуулж буй Хөдөлмөрийн чуулган энэ сарын 6-нд Ховд аймагт зохион байгуулагдлаа. Уг чуулганд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ХНХЯ-ны ХХҮЕГ дарга Б.Нямдаваа, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, ХХҮГ-ын дарга, тэргүүлэгчид нарын төлөөлөл оролцлоо. Чуулганаар Хөдөлмөрийн салбарын нийтлэг тулгамдаж буй асуудлууд тэр дундаа Хөдөлмөрийн, Хөдөлмөр эрхлэлт, Мэргэжлийн Боловсрол зэрэг хуулиудын өөрчлөлт, Монгол улсын болон бүсийн аймгуудын Хөдөлмөр эрхлэлтийн байдал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, анхаарах асуудлуудын талаар төлөөлөгчид тал бүрээс санал гаргаж хэлэлцэж Хөдөлмөрийн Үндэсний чуулганд саналаа нэгтгэн тавьж хууль, төсөв, хөтөлбөрүүд, дүрэм журмуудад оруулах өөрчлөлт, ирэх жилүүдэд нийгмийн түнш байгууллагуудын хамтран ажиллах чиглэлийн талаар хэлэлцлээ. Мөн Ховд аймгийн ХХҮГ, МСҮТ, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж сайн туршлагууд, алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлуудаар санал бодлыг нь сонслоо. Аймгийн ҮЭХолбооны ҮЭ-ийн хороодын дарга нарын төлөөлөлттэй уулзаж МҮЭ-ийн холбооны Их хурал, Ерөнхий зөвлөлийн хурлын шийдвэр дүрэм хөгжлийн зорилтууд болон зарим салбарын цалин хөлс, хамтын гэрээ хэлэлцээрийн талаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Чуулганд оролцогч талуудын төлөөлөгчид Хөдөлмөрийн чуулганаар олон чухал асуудлуудыг хэлэлцэж байгааг онцолж цаашид талуудын хамтын ажиллагааг улам сайжруулж тус тусын байр суурь, сонирхлыг нэгтгэн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, байнгын чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний чанар борлуулалтыг бодлогоор дэмжих, хөдөлмөрийн хүрээний хууль эрхзүйн орчинг илүү бодит амьдрал, орон нутгийн онцлогт нийцүүлэн гаргах талаар холбогдох эрх бүхий байгууллагууд, Үндэсний зөвлөл хороодыг илүү анхаарч ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Хөдөлмөрийн Үндэсний чуулганаар бүсүүдийн чуулганаар гарсан санал байр суурийг нэгтгэн илүү ажил хэрэгч шийдвэрүүдийг гаргаж УИХ, Засгийн газар, холбогдох зөвлөл хороод, орон нутгийн удирдлагын байгууллагуудад хүргүүлэх юм.         

Write comment (0 Сэтгэгдэл)

Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаар ҮЭ-ийнхэнд зориулсан гарын авлагын төслийг танилцууллаа

12.07 gariin avlagaТогтвортой хөгжлийн зорилгын асуудлаар үйлдвэрчний эвлэлийнхэнд зориулсан  гарын авлагын төслийг хэлэлцэх уулзалт өнөөдөр МҮЭ-ийн холбооны хурлын танхимд боллоо. Тус уулзалтад газрын авлагыг боловсруулж гаргасан Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн багш нар, зарим мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоод, анхан шатны ҮЭ-ийн хороодын төлөөлөл холбогдох ажлын албаны ажилчтнууд оролцож санал солилцлоо. Дэлхийн нийтээр хүрэхийг зорьж буй Тогтвортой хөгжлийн зорилго, Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалын асуудлаар Монгол Улс ямар бодлого, зорилт тавьж ажиллаж байгаа болон ҮЭ-үүдээс энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд шат шатандаа ямар ажил хийх, ямар үүрэг оролцоотой байх талаар энэхүү гарын авлагад тусгах шаардлагатай гэсэн саналыг уулзалтад оролцогчдын зүгээс гаргалаа. Тус гарын авлагын агуулгыг дахин хянаж үзэн оролцогчдоос гаргасан саналыг тусгаж, бүх шатны ҮЭ-үүдээс явуулах үйл ажиллагааны чиглэлийг ҮЭ-ийн ажилтан, идэвхтэн сонгуультнуудад ойлгомжтой байдлаар гаргах нь зүйтэй гэдэг дээр оролцогчид санал нэгдлээ. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилго, зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох юм. 

Write comment (0 Сэтгэгдэл)

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МҮЭ-ийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

12.07 baingiin horoooУИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинэжлэх ухааны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хөдөлмөр, нийгмийн бодлогын асуудлаар санал солилцохоор МҮЭ-ийн холбооны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа, Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт, Тээвэр холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа нар оролцлоо.

МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа энэ үеэр МҮЭ-ийн холбоо нь УИХ-ын НББСШУ-ны Байнгын хороотой хөдөлмөр нийгмийн бодлогын хүрээний асуудлуудаар  тогтмол харилцаа холбоотой ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн бодлого, холбогдох хууль тогтоомжуудыг боловсронгуй болгоход анхаарч ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийллээ.

Ирэх 2018 онд УИХ-аар иргэд, хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын өргөн хүрээтэй асуудлуудыг хөндсөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн даатгалын багц хуулиудыг хэлэлцэн батлах гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Засгийн газартай санал зөрүүтэй байсан нилээд асуудал бий. МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлмөрийн хуулийн шинэчлэл хийхдээ одоогийн хүрсэн түвшинг дордуулахгүй байх, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшин, онцлог, хөдөлмөрийн нөхцөл, бодит байдалд нийцсэн шаардлага тавьж байгаа.

 Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсны дараа НББСШУ-ны Байнгын хороотой хамтран хэлэлцүүлгүүд зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Засгийн газар ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэх, татварыг шатлалаар нэмэхээр болсон нь иргэдийн зарим хэсэгт хүндээр тусах шийдвэр болсон гэдгийг онцлоод дээрх асуудалд уян хатан хандах, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг дахин авч үзэхийг санал болгов.

Уулзалтад оролцсон салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нарын зүгээс ч мөн хөдөлмөрийн хүнд хортой, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмж буй энэхүү асуудлыг дахин эргэн харж, нааштайгаар шийдвэрүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг НББСШУ-ны Байнгын хорооноос хүслээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинэжлэх ухааны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлэхдээ “Манай Байнгын хороо ҮЭ-ийн байгууллага, хөдөлмөрчдийн санал бодол байр сууринд хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллах болно. УИХ-аар тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай асуудлыг хэлэлцэх үед миний бие УИХ-ын гишүүний хувиар эсрэг байр суурьтай байсан. Та бүхний хөндөж тавьж буй хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж буй иргэдийн тэтгэврийн насны асуудлаар Ерөнхий сайдад санал хүргүүлэх болно. Ирэх оны дөрөвдүгээр сард манай Байнгын хороо МҮЭ-ийн холбоотой хамтран хөдөлмөр, нийгмийн тулгамдаж буй тодорхой асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулах саналтай байна” гэлээ.  

 

 

Write comment (0 Сэтгэгдэл)

Зохистой хөдөлмөр хөтөлбөрийг 2017-2021 он хүртэл хэрэгжүүлнэ

12-06 sanamj gariin usegМонгол Улсад зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ОУХБ-ыг төлөөлж ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны Сургалт мэдээллийн газрын дарга Р.Ганхуяг нар гарын үсэг зурлаа. Дээрх хөтөлбөр 2017-2021 он хүртэл хэрэгжих юм. Ингэхдээ хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хүртээмжтэй, өндөр бүтээмжтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн засаглал, институцийг сайжруулах зэрэг ажлууд хийгдэх юм.

ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэр арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “ОУХБ-ын хувьд бодитой үр дүнд хүрэхийг зорьж байна. Зохистой хөдөлмөрийн хүрээнд өндөр цалинтай, нийгмийн хамгаалал, баталгаатай ажлын байр бий болгох шаардлага тавигдаж байгаа. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил тэр дундаа Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилгод хүрэх хөдөлгөх хүч нь болно гэж үзэж байна” гэв.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, “Нийгмийн түншлэгч талууд баталгаатай, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах болно. Зохистой хөдөлмөр гэдэг нь эрүүл аюулгүй ажлын байр, хүртээмжтэй цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал, нийгмийн түншлэл гэсэн дөрвөн тулгуур зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг” гэлээ.

Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын 2017-2021 онд хэрэгжүүлэх Хөгжлийн туслалцааны хүрээнд нийцүүлж Монгол Улсын Засгийн газар, МАОЭНХ, МҮЭ-ийн холбоотой санал солилцож, өмнө хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үнэлгээ, зөвлөмж, ОУХБ-ын Шинжээчдийн хорооноос Монгол Улсад хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч боловсруулсан байна.

 

Write comment (0 Сэтгэгдэл)

“Тогтвортой хөгжлийн зорилгууд ба зохистой хөдөлмөрийн өнөөгийн байдал” үндэсний семинар боллоо

12-05 ctatistikҮндэсний статистикийн хорооноос Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Монгол Улсад зохистой хөдөлмөрийг хангах замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: ТХЗ-ын хэрэгжилтийг хянах зохистой хөдөлмөрийн үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал” сэдэвт тайлангийн шинэчилсэн төслийг танилцуулж, хэлэлцүүлэн эцэслэх, үндэсний семинар зохион байгуулж байна.

Семинарт Улсын Их Хурлын Гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Mонголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Ноён Тим Дэ Мэйэр, ОУХБ-ын ахлах зөвлөх Игорь Чернишев, зөвлөх Фараз Шибли, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн Товчооны Хөдөлмөрийн статистикч Тите Хабияакарэ, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийгмийн түншүүд, эрдэмтэн судлаачид болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Бид Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран 2017 оны 5 дугаар сараас эхлэн дэлхийн бусад улс орнуудад загвар болох үнэлгээний тайланг боловсруулан ажиллаж байна. Загвар тайланг гаргаснаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргах төдийгүй бусад улс орнуудад туршлага буюу жишиг болох анхны улс болж байгааг дурдахад нэн таатай байна.

Ирэх оны нэгдүгээр улиралд, загвар тайлангийн төслийг эцэслэн гаргана. Цаашдаа зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний тайланг жил бүр боловсруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, баяжуулах тусгайлсан судалгаа, шинжилгээний ажил тогтмол хийх тал дээр анхаарал хандуулж ажиллана” гэв.

Мөн Улсын Их Хурлын Гишүүн, УИХ-ын Тогтвортой хөгжлийн Зорилгын дэд хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2015 оны есдүгээр сард зохион байгуулсан 71 дүгээр чуулганы үеэр дэлхийн 193 орны төрийн тэргүүн ирэх 15 жилийн хугацаанд дэлхий нийтийн баримтлах хөгжлийн тулгуур зорилго, зорилтуудыг тодорхойлсон “Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийг баталж, улс орнууд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг амлалт авсан. Тиймээс улс орнууд “Тогтвортой хөгжил - 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017 оноос эхлэн дэлхийн болон үндэсний түвшинд тайлагнаж эхлэх учир яамд, агентлаг, төрийн захиргааны бусад байгууллага өөрсдийн хариуцсан чиглэлийн тоон мэдээллээ тооцон гаргаж, Үндэсний статистикийн хороонд хүргүүлэх, Үндэсний статистикийн хорооны нэгтгэсэн тоон мэдээллийг ашиглан Үндэсний хөгжлийн газар тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудын хэрэгжилтийн үндэсний тайланг бэлтгэн гаргах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд Үндэсний статистикийн хороо Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран санал санаачилга гарган тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай” гэсэн юм.

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон Далайн Бүсийн Товчооны Хөдөлмөрийн статистикч Тите Хабияакарэ “Монгол Улсын статистикийн байгууллага дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай энэ зэрэгцэх сайн мэдээлэл гаргадаг. Тоон мэдээллээ олон улсын арга, аргачлалаар өндөр түвшинд боловсруулдаг. Тиймээс Монгол Улсыг жишиг улс болгохоор сонгож хамтран ажиллаж байна. Ирэх оноос Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт ямар байгааг дүгнэж эхэлнэ. Хэрэгжилтийн үйл явцад мониторинг хийхийн тулд статистикийн мэдээлэл чухал үүрэгтэй. Үүний нэг хэсэг нь өнөөдрийн семинар” юм.

Мэдээллийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо LEAD TALKS төслийг хамтран зохион байгууллаа

12.04 tamirДэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр энэ сарын 03-ны өдөр тохиолоо. Уг өдрийг угтан МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “LEAD MONGOLIA 2017” манлайллын хөтөлбөрийн залуустай хамтран LEAD TALKS төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн харилцаанд оролцуулах, нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 28-нд “Хандлагыг өөрчилье, хамтдаа хөгжье” уриан дор LEAD TALKS амжилтад хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн илтгэл, урлагийн шоу, томоохон ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд хийх боломжтой нээлттэй ажлын байрны танилцуулга, LEAD JOB FAIR ажилд зуучлах үйлчилгээ, LEAD EXPO хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээсэн урлагийн бүтээл, ЖДҮ-ийн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн, LEAD Fashion буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн загварын шоу арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт ирүүлж 400 орчим иргэд оролцсон ба үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн ажилтан, удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, ХНХЯ, БСШУСЯамны төлөөлөл, МҮЭ-ийн холбооны удирдлагууд оролцсон байна

Write comment (0 Сэтгэгдэл)
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

443784
ӨнөөдөрӨнөөдөр1337
ӨчигдөрӨчигдөр1063
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1337
Энэ сардЭнэ сард14128
НийтНийт443784