In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ажилтны ажлын орчин аюулгүй байдал

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ажилтны ажлын орчин аюулгүй байж чадаж байна уу?

Олон улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа ажилчдыг хамгаалах кампанит ажил өрнөж байна. Манай улсын хувьд ч гэр бүлийн хүчирхийлэл нь ажилчдад ялангуяа эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзэж байгаа тул МҮЭ-ийн холбоо нь энэхүү кампанит ажилд нэгдсэн байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүдэд өөрсдийн ажлын байр болон эдийн засгийн бие даасан байдлаа хадгалах асуудал зайлшгүй чухал байдаг. Дарамтлагч этгээдээс эдийн засгийн хувьд хараат байх нь эмэгтэйчүүдэд учирч болох эрсдэлийг нэмэгдүүлж, нөхцөл байдлыг илүү аюултай болгодог. Энэ нөхцөл байдал нь бэлгийн цөөнхийн хүрээнд ч үүсдэг тулгамдсан асуудлын нэг юм.

Та гэр бүлийн хүчирхийллийн аль нэгэн хэлбэрт өртөж байсан хэн нэгнийг мэддэг, эсхүл өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, байгаа бол энэхүү онлайн судалгаанд оролцоно уу. Судалгааны асуулгыг бөглөхөд ойролцоогоор 15-20 минут зарцуулна.

Судалгааг бөглөхөд гурван сонголт байгаа. Үүнд: (1) та өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан; (2) та өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй ч хүчирхийлэлд байдаг хэн нэгнийг мэднэ; эсвэл (3) та өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагүй ч энэ асуудлаар өөрийн гэсэн санаа бодолтой явдаг. Энэ судалгааг цахимаар явуулж байгаа тул таны сонголтоос хамаарч хариулах асуултууд руу автоматаар аваачих болно.

Таны өгсөн мэдээлэл бүрэн дүүрэн нууцлалтай байх бөгөөд, судалгаа нь Канадын Баруун Онтариогийн Их сургуулийн “Эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх боловсрол, судалгааны Төв (CREVAWC)-д нэгтгэгдэх болно. Хувь хүнтэй холбоотой мэдээлэл, аливаа өгөгдөлийн тайланд дурдагдахгүй. Судалгааны дүнд нь хувь хүний хариултуудыг дэлгэх бус зөвхөн нэгтгэсэн байдлаар оруулна.

Энэхүү судалгааг эмэгтэйчүүл, эрэгтэйчүүд аль аль нь бөглөж болох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх нь хамаагүй юм. Судалгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ажиллагчдад зориулсан тусгай хэсэгтэй.

Энэхүү судалгааны талаар хамтран ажиллагчид, гэр бүл, найз нөхөддөө хэлнэ үү. Энэ судалгаа нь энэ чиглэлээр манай оронд явуулж байгаа анхны судалгаа бөгөөд мэдээллүүд нь танд болон таны үйлдвэрчний эвлэлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх илүү сайн орчинг бий болгохын төлөө тэмцэхэд туслах юм.

Гэр бүлийн хүчирхийлэл нь олон янзын хэлбэрүүдтэй байж болдог. Үүнд:

• Бие махбодийн хүчирхийлэл: (цохих, зодох, гараа зангидаж цохих, үсийг зулгаах, алгадах, самардах, өшиглөх, яс гэмтээх, бяцлах, түлэх, гарыг мушгих, хана, тавилга руу мөргүүлэх, чулуудах, ямар нэгэн мэс, зэвсгээр биеийг өвтгөж бэртээх, эсвэл хохирогчийг үхэлд хүргэх зэрэг)
• Бэлгийн хүчирхийлэл: (зөвшөөрөлгүй хавьтах, бэлгийн эд эрхтнийг хэрцгийлэх гэмтээх, эсвэл хохирогчийн дургүй байрлалаар сексдэх гэх мэт)
• Сэтгэл зүйн (сэтгэл хөдлөл) хүчирхийлэл: (хохирогчийг айлгах зорилгоор гэрийн эд хогшил, хувийн эд зүйлсийг эвдлэх хэмхлэх, мэс харуулах, ганцаараа байхад болон бусдын өмнө нэрийг нь дуудах, доош нь хийх, гутаан доромжлох зэрэг)
• Эдийн засгийн хүчирхийлэл (Мөнгө төгрөг өгөхгүй байх, ажилд орох ажил хийхийг хориглох, банкны данс болон хамтын өмч хөрөнгөнд хяналт тавих, санхүүгээр туслахаас татгалзах, хойрго хандах)
• Айлган сүрдүүлэх- хамтрагчаа эсвэл хүүхдээ, гэр бүлийн бусад гишүүд, тэр бүү хэл гэрийн тэжээвэр амьтдыг гэмтээж бэртээх, амь насыг нь хороох
• Дарамтлах- гэрийн эд хогшил, хувийн эд зүйлсийг хагалж хэмхлэх, эсвэл хутга мэс үзүүлж айлгах
• Хүссэнээрээ байлгах – өөрийн хүссэнээрээ байлгах гэж дарамтлах, жирэмсэн болохыг эсэргүүцэх эсвэл үр хөндүүлэхийг шаардах
• Хорионд байлгах –гэр бүл, найз нөхөдтэй нь уулзуулахгүй байх, өрөө, байшинд цоожилж түгжих, харилцааны хэрэгслүүд тухайлбал, гар утас, компьютер зэргийг ашиглахыг хориглох, хяналт тавих

Судалгааг бөглөх

Олон хариулт сонгож болох асуултуудад аль болох олон хариултууд байгаа эсэхийг шалгаарай.

Та судалгаанд www.mongolia-survey.com хаягаар нэвтрэх бөгөөд Internet Explore хөтчөөр дамжин ороорой.


Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Танд ямар нэгэн асуулт, дэмжлэг хэрэгтэй бол Та дор дурдсан байгууллагуудад хандана уу.

1. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 6 дугаар хороо, 40 дүгээр байрны 3-6 тоот
Утас/Фах: +976-70119949 Зөвлөгөө өгөх утас: 96490505
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. Вебсайт: www.safefuture.mn

2. Монгол Өрх гэр ТББ
(Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгнө)
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жуулчны Зам, 1 дүгээр хороо, 34 дүгээр төвийн 3 давхарт 307 тоот
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Вебсайт: www.mupa.m
Утас: 96667583

3. УБ хотын цагдаагын газрын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага – 107

4. Хүүхдийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах - 108

5. Аймгуудийн цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага - 102

6. Нэг цэгийн үйлчилгээний төвүүд /24 цагийн турш үйлчлүүлэгчийг хүлээн авч 72 цаг байрлуулан үйлчилгээг үзүүлнэ/:
a. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн Нэгдэл нэг цэгийн үйлчилгээ -99283571
b. Шүүх эмнэлэгийн нэг цэгийн үйлчилгээ-93070949
c. Гэмтлийн эмнэлэгийн нэг цэгийн үйлчилгээ -70180139
d. Баянхонгор аймаг дахь нэг цэгийн_. Үйлчилгээ -99442488
e. Завхан аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төв –Цагдаагийн газрын дэргэд
f. Говь-алтай аймаг-Эмнэлэгийн дэргэд

7. Хохирогчийг хамгаалах байруудтай газар:
a. Цагдаагийн хамгаалах байр –УБ хотод -107
b. Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв УБ хотод -96490505
c. Орхон аймаг –Хамгаалах байр /ХБ/
d. Дорнод аймаг-ХБ
e. Дундговь аймаг –ХБ
f. Төв аймаг-ХБ
g. Хэнтий аймаг ХБ
h. Говь-Алтай аймаг-ХБ
i. Өвөрхангай аймаг-ХБ
Хэрэв энэхүү судалгааг бөглөхөд Танд тааламжгүй санагдвал судалгааг бөглөх эсвэл хариулахаас татгалзаж болно.

Хэрэв танд асуултуудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй эсхүл судалгааг бөглөхөд техникийн хүндрэл гарвал МҮЭХ-ны 70111598, 70127440 дугаарын утас эсвэл Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар холбогдоно уу.

Энэ холбоосоор орж судалгааг бөглөнө үү : _________________

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

540767
ӨнөөдөрӨнөөдөр172
ӨчигдөрӨчигдөр2296
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5881
Энэ сардЭнэ сард28698
НийтНийт540767