“Монгол цэргийн жавхаа” шилдэг цэргийн анги шалгаруулах жагсаалын тэмцээн өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон билээ. Энэ үеэр “Монгол цэргийн жавхаа” тэмцээнд эхний гурван байр эзэлсэн ангийн захирагч нарыг орон сууцаар шагнасан юм.
Нийслэлийн Засаг даргын тавдугаар сарын 26-ны өдрийн захирамжийн дагуу “Монгол цэргийн жавхаа” тэмцээнд анги хамт олноо чадварлаг шуурхай удирдаж, шагналт байранд орсон ангийн захирагч нарт орон сууц олгохоор болжээ. Тиймээс тэмцээний нэгдүгээр байрын шагналт 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболдод Баянзүрх дүүрэгт хоёр өрөө байр, хоёрдугаар байрын шагнал хүртсэн, Зэвсэгч хүчний 150 дугаар ангийн захирагч Л.Гансэлэмд Баянзүрх дүүрэгт хоёр өрөө байр, гуравдугаар байрт шалгарсан 084 дүгээр ангийн захирагч, Б. Дамбад Хан-Уул дүүрэгт хоёр өрөө байр олгохоор болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл байрны түлхүүрийг гардуулсан юм. Тэрээр шинэ байрны түлхүүр гардсан ангийн захирагч нарт цаашид эх орныхоо төлөө ихийг бүтээж, эх орноо батлан хамгаалах үйлсэд өндөр амжилт гаргах хүсэн ерөөж, уралдаанд амжилттай оролцсонд нь баяр хүргэлээ.
М.НАРАН
Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.
Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net
![]() | Өнөөдөр | 724 |
![]() | Өчигдөр | 1783 |
![]() | Энэ долоо хоногт | 2507 |
![]() | Энэ сард | 26268 |
![]() | Нийт | 618982 |