In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ҮЭ-Үнийн хөөрөгдлийн эсрэг


Бензин шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан олон удаагийн мэдэгдэл хийлээ МҮЭ-ийн холбооноос бензин шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд судалгаа хийж байна. Эхний ээлжинд Улаанбаатар хотын “Нарантуул 1, 2”, “Хүчит шонхор”, “Хар хорин”, “Барс”, “Далай ээж”, “Бөмбөгөр” худалдааны төв болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр ажлын хэсгийн хуваагдан явж судалгаа хийжээ. Он гарсаар махны 100-300 төгрөгөөр, орос дээд гурил 100 төгрөгөөр өссөн урьдчилсан дүн гарсан байна. МҮЭ-ийн холбоо нь оны өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх, үүрэг, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээтэй холбоотой судалгааг хамтарсан байдлаар ба дангаар хийх, энэ талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй, шуурхай хүргэж байх үүргийг талууд хүлээж байгаа юм. Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрээр Иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор автобензин, нефть, шатахуун, өргөн хэрэглээний болон хүнсний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг тогтвортой байлгах, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллана гэснийг МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт сануулж байна. Уг хэлэлцээрт “Цалин хөлсийг инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан жил бүр тухайн жилийн улсын төсөв батлагдахаас  өмнө  нийгмийн зөвшлийн талууд нэгдсэн саналаа УИХ-д хүргүүлнэ.” тусгажээ. Гурван талт хэлэлцээр болон Хамтран ажиллах гэрээний хүрээнд МҮЭ-ийн холбооноос энэхүү ажлыг эхлүүлээд байгаа аж.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

380070
ӨнөөдөрӨнөөдөр234
ӨчигдөрӨчигдөр1264
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6678
Энэ сардЭнэ сард20435
НийтНийт380070