In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх

МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүдийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар батлав. “ЭХЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ САЙЖРУУЛЬЯ”
 СЭДЭВТ КАМПАНИТ АЖЛЫН ЧИГЛЭЛ
Нэг. МҮЭ-ийн холбооноос зохион байгуулах ажлын чиглэл

     Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороотой хамтын ажиллагааг өргөжүүлж,   Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллах ҮЭ-ийн дотоод бүтцийг бий болгох
    2.    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт нэгдэж орохоор туссан “Эхчүүдийн хамгааллын тухай” ОУХБ-ын 183 дугаар конвенцид нэгдэн орохтой холбогдох судалгаа хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, УИХ-д өргөн мэдүүлэх чиглэлээр нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллах
    3.    Хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан эхчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах.
    4.    Кампанит ажлын явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах.

Хоёр. Аймаг, нийслэл, мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн
холбоодоос зохион байгуулах ажлын чиглэл

     Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 3 дугаар сарын 8-ныг угтан өөрийн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн ажлуудыг зохион байгуулах.
    2.    Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, эхчүүдийн нийгмийн хамгааллын талаарх тулгарч байгаа бэрхшээлийг тодорхойлох, санал шаардлага гаргах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
    3.    Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах ҮЭ-ийн идэвхитэн сонгуультныг сургаж бэлтгэх, ҮЭ-ийн гишүүдэд хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулах
    4.    Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар гадаад, дотоодын ҮЭ-ийн ажлын арга туршлагаас судлах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх.
    5.    Кампанит ажлын хүрээнд зохион байгуулж буй ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
    Гурав. Үндсэн нэгжийн Үйлдвэрчний эвлэлийн хороодоос
    зохион байгуулах ажлын чиглэл
     Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, эхчүүдийн нийгмийн хамгааллын талаарх тулгарч байгаа бэрхшээлийг тодорхойлох
    2.    Хамтын гэрээнд эмэгтэй ажилчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг тусгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах
    3.    Үйлдвэрийн удирдлага, захиргаатай тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх талаар  шаардлага тавьж хамтран ажиллах
    4.    МҮЭ-ийни холбоо, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны үйл ажиллагааг дэмжсэн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах
    2013 онд МҮЭ-ийн холбооны эмэгтэйчүүдийн хороо эмэгтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн байдалд  МХЕГ, ШӨХТГ-тай хамтарсан шалгалт үзлэг хийх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд эхчүүдийн хамгааллын асуудлаар Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран 3000 хүний судалгаа явуулах, Жендэрийн тэгш байдлын тухай хууль, ажлын байрны бэлгийн дарамтын талаар сургалт зохион байгуулах, хүүхэд хөхөөр хооллох ач холбогдлын талаар гарын авлага гаргах, гадаад харилцааг хөгжүүлж, олон улсын эмэгтэйчүүдийн хороодын үйл ажиллагааг судлах, туршлага солилцох, эмэгтэйчүүдийн хорооны гишүүдийг олон улсын сургалтанд хамруулах зэрэгт анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

540762
ӨнөөдөрӨнөөдөр167
ӨчигдөрӨчигдөр2296
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5876
Энэ сардЭнэ сард28693
НийтНийт540762