In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Нийслэл УБ хотын ҮЭ-үүдийн холбоонроос санаачилж хийсэн ажилууд

Энэ ажлын хүрээнд ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагаа, хамтын төлөөлийн байгууллагын ач холбогдол, хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн чиглэлээр сургалтын материал гарын авлагыг боловсруулан тарааж байна. “Явуулын сурталчилгааны баг” нь ҮЭ-ийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж ойлгуулахад ихээхэн ач холбогдолтой бөгөөд зохион байгуулагдаагүй ажиллагсдыг эвлэлдэн нэгдүүлэх замаар гишүүнчлэлийг нэмэгдүүлэхэд түлхэц болж байна. “Явуулын сурталчилгааны баг” нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын захиалгын дагуу шаардлагатай үед мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг урьж оролцуулдаг. “Явуулын сурталчилгааны баг” нь жилдээ давхардсан тоогоор 20- 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 3000 орчим хүнд үйлчилж байна.

”Нэг цэгийн үйлчилгээний төв”

     Тус ҮЭ-үүдийн Холбоо нь өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ҮЭ-ийн гишүүд, иргэдэд үзүүлэх хууль эрх зүйн хамгааллыг сайжруулах зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг өөрийн байранд нээж цогц үйлчилгээг үзүүлж байна. Тус төвд Хөдөлмөр эрхлэхэд зуучлах төв, Хууль зүйн зөвлөгөө өгөх төв, Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны үйл ажиллагааны үйлчилгээг төвлөрсөн нэг цэгт үзүүлж байгаагаараа онцлог юм. Ажил идэвхтэй хайгч иргэд нь ажлын байрны захиалгат бүргүүлэх, сонирхсон ажлын байрны мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ “Та ажилд ороход бэлэн үү?” гэсэн сорилтонд өөрийгөө шалгах, мөн хөдөлмөрийн харилцааны чиглэлээрхи бүх мэдээллийг авч байна. Мөн ямар нэгэн байдлаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн иргэн өөрийн маргаантай асуудлаа шийдвэрлүүлж, эрхээ сэргээлгэх, дахин хөдөлмөрийн харилцааны талаархи зөрчилд өртөхгүй байх анхны мэдлэгийг олж авах боломжтой юм. “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь иргэд, ҮЭ-ийн гишүүд нэг дороос үйлчилгээгү нэ төлбөргүй авах давуу талтай. Тус төвд ханлсан иргэдэд хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин, бусад хууль тогтоомжийн хүрээнд 20 гаруй төрлийн гарын авлагыг боловсруулан хүргэж байна. 2012 онд   нэг цэгийн үйлчилгээний төвөөр нийт 150 орчим хүн үйлчлүүлж хөдөлмөрийн харилцаа, түүнтэй холбогдсон эрх зүйн зөвлөгөө, туслалцаа аваад байна.

Нээлттэй утас ажиллуулах

   Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-үүдийн Холбоо нь иргэд, ҮЭ-ийн гишүүдийн эрх зүйн хамгаалалтын чиглэрээр нээлттэй утас 315701-ийг өжиллуулж байна. Энэ нь иргэд, ҮЭ-ийн гишүүдэд үзүүлэх хөдөлмөрийн харилцааны чиглэлээрхи хууль эрх зүйн зөвлөгөө, туслалцааг хурдан шуурхай , чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлдэг. Нээлттэй утас 315701 нь тус ҮЭ-үүдийн Холбооны 401, 410 тоот өрөөнд байрладаг бөгөөд хариуцсан зохион байгуулагчид нээлттэй утсаар харилцагчийн асуултад бодит зөвлөгөө өгөх боломжийг нь бүрдүүлсэн . Нээлттэй утас 315701 дугаарт 2012 онд 50 гаруй иргэн хандаж зөвлөгөө аваад байна.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

646072
ӨнөөдөрӨнөөдөр213
ӨчигдөрӨчигдөр656
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1587
Энэ сардЭнэ сард21740
НийтНийт646072