In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭХ-ны улс төрийн оролцоог дээшлүүлэх

“МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” МҮЭ-ийн холбоо Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, өрхийн амьжиргааг сайжруулах зорилгоор “МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” кампанит ажлыг улс орон даяар эхлүүлж байна. МҮЭ-ийн холбоо нь ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний хэмжээний байгууллагын хувьд иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааг  хамгаалахын төлөө нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн билээ. Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай өссөөр байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбоо Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрийн 3.2, 5.1 дэх заалтуудын дагуу үнийг бууруулж, тогтворжуулах чиглэлээр толдорхой арга хэмжээг яаралтай авч, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, орлогыг хамгаалж ажиллах шаардлагатай байгаа талаар түншлэгч талууддаа санал хүргүүлж, энэ талаар хэвлэлийн хурал зохион байгуулж байсан.
Гэвч хүнсний гол нэрийн барааны үнэ өссөөр байгаа нь иргэдийн бодит худалдан авах чадвар буурч үнийн дарамтад орсоор байна. Тухайлбал, өнөөдөр 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7486 төгрөг, хонины цул мах 7550 төгрөг, үхрийн /ястай/ мах 8157 төгрөг, үхрийн цул мах 8929 төгрөг, ямааны мах 5900 төгрөг, адууны мах 6150 төгрөгийн үнэтэй буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон үетэй харьцуулахад 42.3 хувиар өссөн байна.
Иймд МҮЭ-ийн холбоо “МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” кампанит ажлыг улс орон даяр зохион байгуулж, дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
МҮЭ-ийн Холбооноос:
•    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооход өөрсдийн нөөц бололцоогоо дайчлах
•    Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцох
•    Цалин хөлс дутуу авч байгаа, хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалинжиж буй үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчдийн гомдол, саналыг  хүлээн авч, МҮЭХ-ны Хуульч өмгөөлөгчдийн баг, Хууль зүйн зөвлөлгөө өгөх төв, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар тухайн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана. Хэрэв Танд энэ талаар санал, хүсэлт, гомдол байвал 70119989  ба 1292 утсанд хандахыг зөвлөж байна.
•    Аймаг, нийслэлийн ҮЭ-ийн Холбоод:
•    Аймаг, нийслэлийн ҮЭ-ийн холбоод иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх, цалин хөлс, орлогыг хамгаалах чиглэлээр олон талт ажлуудыг тухайн орон нутгийн Засаг дарга, эздийн байгууллагатайгаа хамтарч зохион байгуулах
•    Өөрийн орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнийн талаар судалгаа хийх, үндэслэлгүй үнийн өсөлтөд олон нийтийн хяналт тавих  
•    Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчдөөс гарсан цалин хөлстэй холбоотой гомдол, саналыг  хүлээн авч шийдвэрлүүлэх
Мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн Холбоод:
•    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоогоогүй салбарын ҮЭ-ийн холбоод тарифын хэлэлцээрээрээ шинэчлэн тогтоох гэрээ хэлэлцээр эхлүүлэх, урьд нь шинэчлэн тогтоосон ҮЭ-үүд дахин нэмэгдүүлэх талаар тооцоо судалгаа хийж, саналаа боловсруулах
•    Салбарын ХХДХ-г шинээр болон шинэчлэн тогтоох талаар 2 ба 3 талт хэлэлцээрүүд хийх
•    Төсвийн салбарын ҮЭ-ийн холбоод 2014 оны төсвийн төсөлд саналаа тусгуулах, анхан шатны хорооддоо ажлын чиглэл өгч нягт хамтран ажиллах
Анхан шатны ҮЭ-ийн Хороод:
•    Цалин хөлс, орлогын талаар судалгаа хийх
•    Бүх анхан шатны байгууллагууд хамтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаандаа мэдэгдэх, судалгаа шинжилгээ хийх, бусад шаардагдах арга хэмжээг авах, гэрээ, хэлэлцээрээрээ дамжуулан ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн хамгаалал, орлогыг нэмэгдүүлэх
•    Төсөвт байгууллагын ҮЭ-ийн хороод 2014 оны төсвийн төсөлд саналаа тусгуулах арга хэмжээ авах
Энэхүү Кампанит ажлын үр дүнд:
•    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээнд шинэчлэн тогтооно. Ингэснээр салбарын ҮЭ-ийн холбоод салбарынхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох, нэмэгдүүлэх боломжтой болно.
•    Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх асуудлаар эрх зүйн орчин бүрдэж, холбогдох хууль тогтоомж батлагдана.
•    Иргэдийн  цалин хөлс, орлого нэмэгдэж, өрхийн амьжиргаа сайжирч, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дээшилнэ.
•    Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирна.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

258978
ӨнөөдөрӨнөөдөр754
ӨчигдөрӨчигдөр1204
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6272
Энэ сардЭнэ сард26291
НийтНийт258978