In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбооны түүхэн замнал

1971 X ih hurald bayar hurgeye
Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан. МҮЭ анх үүссэн цагаасаа өөрийн гишүүд, нийт хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө гуйвалтгүй тэмцэж иржээ.

Write comment (0 Сэтгэгдэл)

ҮЭ-ийн он цагийн дараалал түүхийн хуудаснаа

1987 bugd hurliin tuluulugchid
1. Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн анхдугаар хурал 1927 онд хуралдаж анхны даргаар Ц.Дамбадорж сонгогдон ажиллажээ.

2. Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн II их хурал 1928 онд хуралдаж МҮЭ-ийн Төв зөвлөлийн даргаар Б.Баяр сонгогдов.

3. Бүх Монголын ҮЭ-ийн II онц бүгд хурал 1929 онд хуралдаж Ц.Дамдинсүрэн даргаар сонгогдов.

4. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар 1930-1933 онд Ж.Лхүмбэ ажиллажээ.

5. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар 1933-1935 онд Д.Яндаг ажиллажээ.

6. МҮЭ-ийн III их хурал 1935 онд хуралдаж даргаар Н.Элээ сонгогдон 1937 он хүртэл ажиллажээ.

7. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар 1937-1939 онд Б.Баасанжав ажиллажээ.

8. МҮЭ-ийн төв зөвлөлийн даргаар 1939-1941онд Т.Санжаадамба сонгогдон ажиллажээ.

9. МҮЭ-ийн IV их хурал 1941 онд хуралдаж даргаар Т.Базарсад сонгогдон 1946 он хүртэл ажиллажээ.

10. МҮЭ-ийн төв зөвлөлийн даргаар 1946 онд А.Адилбиш ажиллах болсон.

11. МҮЭ-ийн V их хурал 1948 онд хуралдаж Төв зөвлөлийн даргаар А.Адилбишийг сонгон баталжээ.

12. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар 1951-1954 онд Л.Норовсамбуу сонгогдон ажиллажээ.

13. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар 1954 онд С.Удвал сонгогдов.

14. МҮЭ-ийн VI их хурал 1955 онд хуралдаж Төв зөвлөлийн даргаар С.Удвал сонгогдон ажиллажээ.

15. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар 1957 онд Д.Балжинням ажиллаж байв.

16. МҮЭ-ийн VII их хурал 1959 онд хуралдаж даргаар Д.Балжинням сонгогдов. 17. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар 1960 онд Ж.Бямбадорж ажиллаж байв.

18. МҮЭ-ийн VIII их хурал 1962 онд хуралдаж даргаар Ж.Бямбадорж сонгогдон 1964 он хүртэл ажиллажээ.

19. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргаар 1964 онд Д.Ядамсүрэн ажиллаж байв. МҮЭ-ийн IX их хурал 1966 онд хуралдаж даргаар Д.Ядамсүрэнг сонгожээ. ҮЭ-ийн нэрийг "Монголын Үйлдвэрчний Эвлэл" гэж нэрлэхээр тогтжээ.

20. МҮЭ-ийн X их хурал 1971 онд хуралдаж даргаар Д.Ядамсүрэн дахин сонгогдов.

21. МҮЭ-ийн Төв Зөвлөлийн ээлжит бүгд хурал 1972 онд хуралдаж Даргаар Г.Очирбатыг сонгожээ.

22. МҮЭ-ийн XI их хурал 1977 онд хуралдаж даргаар Г.Очирбат сонгогдож 1982 он хүртэл ажиллажээ.

23. МҮЭ-ийн XII их хурал 1982 онд хуралдаж Төв зөвлөлийн даргаар Б.Лувсанцэрэн сонгогдов.

24. МҮЭ-ийн XIII их хурал 1987 онд хуралдаж Төв зөвлөлийн даргаар Б.Лувсанцэрэн дахин сонгогдож 1990 он хүртэл ажиллажээ.

1987_bugd_hurliin_tuluulugchid

25. МҮЭ-ийн VI бүгд хурал 1990онд хуралдаж МҮЭ-ийн Төв зөвлөлийн даргаар Ш.Батбаяр сонгогдон 1992 он хүртэл ажиллажээ.

26. МҮЭ-ийн ээлжит бус XIV их хурал 1990 оны 6-р сард хуралджээ.

27. МҮЭ-ийн XV их хурал 1992 онд хуралдсан. МҮЭ-ийн холбооны анхны ерөнхийлөгчөөр Г.Адъяа сонгогдсон юм.

28. МҮЭ-ийн XVI их хурал 1996 онд , XVII их хурал 2000 онуудад хуралдаж ерөнхийлөгч Г.Адъяа улиран сонгогдсон ба 2004 он хүртэл ажилласан байна.

29. МҮЭ-ийн холбооны XVIII хурал 2004 онд хуралдаж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр Н.Содномдорж сонгогдсон.

30. МҮЭ-ийн холбооны ээлжит бус XIX их хурал 2007 онд хуралдаж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр С.Ганбаатар сонгогдов.

31. МҮЭ-ийн холбооны XX их хурал 2011 онд хуралдаж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр С.Ганбаатар дахин сонгогдон ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 27, Мягмар гариг, 16:44

Write comment (0 Сэтгэгдэл)
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

443778
ӨнөөдөрӨнөөдөр1331
ӨчигдөрӨчигдөр1063
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1331
Энэ сардЭнэ сард14122
НийтНийт443778