In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР (2017-2030)

МҮЭ-ийн холбооны 2017 оны Ээлжит XXII Их хурлаар шинэчлэн батлав.

МҮЭ-ийн холбоо нь 2030 онд хөдөлмөр эрхлэгчдийн 50-иас доошгүй хувийг эгнээндээ нэгтгэсэн, улс, нийслэл, аймаг, сум, дүүрэг, мэргэжил үйлдвэрлэлийн салбарын түвшинд төлөөлөл бүхий, үйл ажиллагаандаа ардчиллын бүхий л үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн, ил тод нээлттэй, нийгмийн түншлэлийн зарчмыг удирдлага болгосон Үйлдвэрчний эвлэлийн Үндэсний төв болно.

Эрхэм зорилго: МҮЭ-ийн холбооны эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршино.

МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг жил бүр гаргаж хэрэгжүүлнэ.

ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-1

            Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал, тогтвортой, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн өсөлтийг хангах замаар иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ.

            Богино хугацаанд (2017-2021):

            1.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

            2.Цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх замаар тэгш бус байдлыг арилгана.

            3.Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх оновчтой үр дүнтэй бодлогыг нийгмийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлнэ.

            4.Нийгмийн түншлэлийг бүх шатанд хөгжүүлнэ.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэг хүнд ногдох бодит орлогыг байнга нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллана.

            2.Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, үйлчилгээг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллана.

            3.Уул уурхай, хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийн хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, орчныг нөхөн сэргээх улмаар хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний салбаруудад ногоон ажлын байрыг дэмжинэ.

            4.Гадаад оронд суралцан ажиллаж амьдарч байгаа өндөр ур чадварын мэргэжилтэй иргэдийг эх орондоо ажиллах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр засагт санал хүргүүлж, боломжит арга замыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

            5.Албан бус эдийн засагт хөдөлмөр эрхлэгчдийг албан хэлбэрт шилжүүлэх талаар авах арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрт тусган хэрэгжүүлнэ.

            6.Үндэсний баялгийн хуваарилалтыг хүртээмжтэй болгож, дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллана. 

            7.Дундаж цалин хөлсийг 2 дахинаас доошгүйгээр нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.

            8.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх саналыг хуулийн дагуу тухай бүр гарган дундаж цалин хөлсний 30-аас доошгүй хувьд хүргэх бодлого баримтлан нийгмийн түншүүдтэй харилцан үр дүнтэй хэлэлцээр хийж ажиллана.

            9.Тэтгэвэр, тэтгэмжийг амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тухай бүр үе шаттай нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг ойртуулж бага тэтгэврийг тодорхой хувиар буюу мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх бодлого баримтална.

            10.Хүн амын нийгмийн хамгааллын суурь түвшинг хангах ОУХБ-ын “Нийгмийн хамгааллын суурь хэм хэмжээний тухай” 102 дугаар конвенцид нэгдэн орох лоббийн бүлэг байгуулж ажиллана.

            11.Хүн амд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллана.

            12.Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж, сангуудын бие даасан байдлыг бүрдүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын улс, орон нутгийн зөвлөлд ҮЭ-ийн төлөөллийг бүрэн ажиллуулах, удирдлага, засаглалыг сайжруулж, захиран зарцуулалт, санхүүгийн менежментийг ил тод болгоход идэвхтэй нөлөөлнө.

            13.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжих, үнэ тарифын үндэслэлгүй өсөлтийг хязгаарлах чиглэлээр хамтран ажиллана.

            14.Нийгмийн түншлэлийг бүх шатанд бэхжүүлэхэд хоёр ба гурван талт харилцааг эрчимжүүлэн хөгжүүлж, Нийгмийн түншлэлийн тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллана.

            Хүрэх үр дүн:

            1.Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл сайжирч, ажлын байр өсч, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, бодит орлого нэмэгдэж, амьжиргаа сайжирсан байна.

            2.ОУХБ-ын “Нийгмийн хамгааллын тухай” 102 дугаар конвенцид нэгдэн орж нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээг өргөтгөн чанар хүртээмж дээшилсэн байна.

            3.Шударга өрсөлдөөнийг хангуулж, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ, тарифын үндэслэлгүй өсөлтийг хязгаарласан байна.

            4.Нийгмийн түншлэл хөгжүүлэх замаар хамтын гэрээ, хэлэлцээрийн үр өгөөжийг бодитойгоор дээшлүүлсэн байна.

            Дунд хугацаанд: (2022-2025):

            1.Үндэсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

            2.Хөдөө, орон нутагт хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулах, ядуурлыг бууруулах, нийгмийн түншлэлийн механизмыг хөгжүүлнэ. 

            3.Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, бодит орлогыг нэмэгдүүлж тэгш бус байдлыг арилгана.

            4.Бүтээмжтэй, зохистой ажлын байрыг нэмэгдүүлнэ. 

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Олон тулгуурт дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын төлөө нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллана.

            2.Боловсруулах үйлдвэрлэл хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжин ажиллана.

            3.Хөдөө, орон нутагт хөдөлмөр эрхлэх нөхцөлийг сайжруулах, ядуурлыг бууруулах, нийгмийн түншлэлийн механизмыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулна.

            4.Бүтээмжтэй, зохистой ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуй эрхлэлт, бүтээлч сэтгэлгээ болон инновацийг дэмжсэн хөгжлийн бодлогыг дэмжихэд нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллана.

            5.Бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх чиглэлээр нийгмийн түншүүдтэй хамтран ажиллана.

            6.Бичил, жижиг хувийн хэвшлийн аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгчдийг албан хэвшилд шилжих, өсч хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн шинэ орчин бүрдүүлнэ.

            7.Дотоодын нийт бүтээгдэхүүнд цалингийн эзлэх хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж, дундаж цалин хөлсийг 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллана.

            8.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундаж цалингийн 35-аас доошгүй хувьд хүргэх санал гарган ажиллана.

            9.Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.

            10.Эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг баталгаажуулах, нийслэл Улаанбаатар хот, бусад хөдөө суурин газарт агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах талаар санал, санаачилга гаргаж иргэд, орон нутгийн саналыг дэмжин хуулийн хүрээнд хамтран ажиллана.

            11.Орон сууцны нөхцөлийг сайжруулах, хямд өртөгтэй тохилог орон сууцаар хангах талаар нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллана.

            12.Нийгмийн даатгалын олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг зах зээлийн нөхцөлтэй уялдуулан тогтооход идэвхтэй нөлөөлж ажиллана.

            Хүрэх үр дүн:

            1.Зохистой ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр нийгмийн түншүүдийн хамтын ажиллагаа бэхэжсэн байна.

            2.Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх, хэлэлцээ хийх ҮЭ-ийн чадавх дээшилсэн байна.

            3.Иргэдийн эрүүл аюулгүй орчин сайжирч, орон сууцны хүртээмж, хангамж дээшилсэн байна.

            4.Нийгмийн түншлэлийн механизм бүх шатанд хөгжсөн байна.

            Урт хугацаанд: (2026-2030):

            1.ДНБ-д эзлэх цалин хөлсний хэмжээг 50 хувьд хүргэн цалинг 3,5 дахин нэмэгдүүлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дундаж цалин хөлсний 40-өөс доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлнэ.

            2.Бүтээмжийн хөдөлгөөнийг бүх түвшинд өрнүүлж цалингийн бодлоготой уялдуулна.

            3.Нийгмийн даатгалын сангийн бие даасан, зохистой удирдлагын тогтолцоог хөгжүүлнэ.

            4.Нийгмийн түншлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Уул уурхай, ашигт малтмалыг түүхийгээр бус эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллана.

            2.Хөдөлмөрийн зах зээлийн шингээлт ихтэй хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд түлхүү чиглэсэн эдийн засгийг төрөлжүүлэх, технологийг шинэчлэх, инноваци нэвтрүүлэх замаар эдийн засгийн бүтээмжийг өндөр түвшинд хүргэнэ.

            3.Бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийн түвшинг хангаж, нийт эмэгтэй, эрэгтэй, залуучууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зохистой хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх, ижил үнэлэмжтэй ажилд адил цалин хөлс олгоно.

            4.Бичил жижиг дунд үйлдвэрлэлийг албан хэвшилд шилжүүлэх чиглэлээр нийгмийн түншлэгч талуудтай хамтран ажиллана.

            5.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттай нэмэгдүүлж дундаж цалин хөлсний 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлнэ.

            6.Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлнэ.

            7.Иргэд, хөдөлмөрчдийг орон сууцаар бүрэн хангах үйл ажиллагааг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

            8.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгоход идэвхтэй нөлөө үзүүлэн талуудтай хамтран ажиллана.

            9.Нийгмийн түншлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.Хүн амын зохистой хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.

            2.Эдийн засгийн салбар бүрийн бүтээмж өндөр болсон байна.

            3.Нийгмийн хамгааллын тогтолцоо сайжирч, иргэдийн амьжиргаа эрс сайжирсан байна.

            4.Нийгмийн түншлэл олон улсын жишигт хүрч хөгжсөн байна.

ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-2

            Баталгаатай, эрүүл, аюулгүй орчныг ажлын байр бүрт хангуулна.

            Богино хугацаанд (2017-2021):

            1.ОУХБ-ын “Хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенцид нэгдэн орох, хөдөлмөрийн хяналтын талаарх олон улсын суурь зарчмыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хяналтын байгууллагыг өөрчлөн сайжруулж, ҮЭ-ийн олон нийтийн хяналтын бүтцийг чадавхжуулна.

            2.Иргэд, хөдөлмөрчдөд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, ҮЭ-ийн гишүүдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх үйлчилгээг өргөжүүлж, эрх зүйн хамгааллын төвүүдийг бэхжүүлнэ.

            3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, даатгалын тогтолцоог шинэчлэх чиглэлээр нийгмийн зөвшлийн талуудтай хамтран ажиллана.

            4.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг үндэсний онцлог, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгоход идэвхтэй оролцож, ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдийн саналыг тусгуулж ажиллана.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар судалгаа, дүгнэлт гаргаж, ажил олгогч эзэд, олон нийтийн анхаарлыг хандуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж ажиллана. 

            2.Хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, ажлын байрны бэлгийн дарамт, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах чиглэлээр Хөдөлмөрийн хяналтын болон Хүний эрхийн байгууллагатай хамтран ажиллана.

            3.Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа үзүүлэх үйлчилгээг өргөжүүлж зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлнэ.

            4.Үйлдвэрчний эвлэл, түүний идэвхтэн сонгуультан, гишүүдийн хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд халдсан зөрчлийг гаргуулахгүй байх, гарсан зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллана.

            5.Хууль зүйн хамгааллын төвүүдийг бэхжүүлэх, ҮЭ-ийн гишүүдийн эрх зүйн хамгааллын санг байгуулан ажиллуулах асуудлыг судалж, санал боловсруулна.

            6.Үйлдвэрлэлий осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг 1-ээс доошгүй пунктээр бууруулж, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх, ослын мэдээ авах, олон нийттэй харилцах утас, хаяг ажиллуулж, хамтын хэлэлцээрийн үүргийг нэмэгдүүлнэ.

            7.ХАБЭА-н нөхцөлийг сайжруулах үндэсний 5 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            8.Хөдөлмөрийн харилцаанд маргаан шийдвэрлэх, шуурхай, үнэ төлбөргүй, нийгмийн зөвшлийн талуудын оролцоотой үүрэгт бүтцийг бий болгохын төлөө нийгмийн зөвшлийн талуудтай хамтран ажиллана.

            9.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажлын байрны нэрийг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжлийн жагсаалт”-тай нийцүүлэх санал боловсруулж шийдвэрлүүлнэ.

            10.Хөдөлмөр, нийгмийн харилцааны хууль тогтоомжийг хөдөлмөрчдөд ээлтэй боловсронгуй болгоход нөлөөлж ажиллана.

            11.Стандартчиллын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оролцуулах санал холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

            12.Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм болон хөдөлмөрийн чадвар алдалтын жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.Олон Улсын хөдөлмөрийн суурь хэм хэмжээнд нийцсэн хөдөлмөрийн хяналтын үндэсний тогтолцоотой болсон, ҮЭ-ийн олон нийтийн хяналтын чадавх бэхэжсэн байна.

            2.Ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаарх ойлголт, мэдлэг дээшилж, хөдөлмөрийн хуулийн зөрчил гарахаас сэргийлэх, баталгаатай, эрүүл, аюулгүй ажлын байрны нөхцөлийг ажлын байранд бий болгох нийгмийн зөвшлийн талуудын хамтын ажиллагаа бэхэжсэн байна.

            3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртсөн хүмүүсийн тоо эрс буурч, хөдөлмөрлөх нөхцөл сайжирсан байна.

            4.Хөдөлмөрийн харилцааны болон нийгмийн хамгааллын хууль тогтоомж, эрх зүйн актууд ажилчдын эрх ашигт илүү нийцтэй болсон байна.

            Дунд хугацаанд (2022-2025):

            1.ҮЭ-ийн олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхжуулж, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хосолсон хяналтыг хэрэгжүүлнэ.

            2.Хууль зүйн хамгааллын төвүүдийг бэхжүүлж, ҮЭ-ийн гишүүдийн эрх зүйн хамгааллын сан байгуулна.

            3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ажил олгогч, даатгалын тогтолцооны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн зөвшлийн талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд манлайлан ажиллана.

            4.Хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх иргэний танхимыг МҮЭ, орон нутгийн ҮЭ-ийн холбоодын дэргэд байгуулна.

            5.ОУХБ-ын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцид нэгдэн орох, хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын талаарх олон улсын суурь зарчмыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хяналтын байгууллагыг өөрчлөн сайжруулах, ҮЭ-ийн олон нийтийн хяналтын бүтцийг чадавхжуулна.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.ҮЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн ажиллах журмыг шинэчилнэ.

            2.Ажлын байр бүрт Хөдөлмөрийн гэрээ, Үйлдвэрчний эвлэл бүр Хамтын гэрээтэй байх хөдөлгөөн өрнүүлнэ.

            3.Албадан хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр болон хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах явдлыг арилгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулна.

            4.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний статистик мэдээг бодитой болгоход ҮЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар олон нийтийн хяналт тавьж ажиллана.

            5.ХАБЭА-н хяналт тавихад ҮЭ-ийн оролцоог нэмэгдүүлж, ҮЭ-ийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлж ажиллана.

            6.ХАБЭА-н судалгаа, шинжилгээний ажлыг ҮЭ-ийн харьяа дээд сургууль, сургалтын төвүүд болон мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэнэ.

            7.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ, хэмжилт, судалгаа хийх ҮЭ-ийн боловсон хүчний нөөц, материаллаг баазыг бүрдүүлж ажиллана.

            8.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход нөлөөлж ажиллана.

            9.Иргэдийн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн төслийг ҮЭ-ийн гишүүд, олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулна.

            10.Хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх иргэний танхимыг МҮЭ, орон нутгийн ҮЭ-ийн холбоодын дэргэд байгуулж ажиллах нэгдсэн журмыг баталж, мөрдүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн биелэлтэд тавих хосолсон хяналтын тогтолцоо бүрдэж, МҮЭ-ийн олон нийтийн хяналтын бүтэц чадавхжсан байна.

            2.Хууль зүйн зөвлөгөө өгөх төвүүдийн үйл ажиллагаа өргөжиж, ҮЭ-ийн гишүүдийн эрх зүйн хамгааллын сан байгуулагдсан байна.

            3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ажил олгогчийн оролцоо нэмэгдэж, даатгалын тогтолцоо баталгаажсан байна.

            4.МҮЭ, орон нутгийн ҮЭ-ийн холбоодын дэргэд хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх иргэний танхимууд байгуулагдсан байна.

            5.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагсдын эрхийг хамгаалахад чиглэсэн хууль сахиулах, хэрэгжүүлэхэд Олон улсын хэм хэмжээ, арга хэрэгслийг ашиглах нөхцөл бүрдсэн байна.

            Урт хугацаанд (2026-2030):

            1.ҮЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, ажилтнуудын хөдөлмөрийн хяналтын талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.

            2.ХАБЭА-н талаарх ажлын байрны нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, судалгаа хийж дүгнэлт гаргаж байх лаборатори байгуулж, материаллаг баазыг бүрдүүлнэ.

            3.Аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нийгмийн даатгалын гомдлыг хэлэлцэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлж, сумын хэмжээнд орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулахад нөлөөлж, үйлдвэрчний эвлэлийн оролцоог нэмэгдүүлнэ.

            4.Нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихад ҮЭ-ийн оролцоог нэмэгдүүлж, ҮЭ-ийн орон тооны бус нийгмийн даатгалын байцаагч нарыг бэлтгэн, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.ҮЭ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг аж ахуйн нэгж байгууллага бүрт ажиллуулж, сургалтад хамруулан мэргэшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, тэдний тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

            2.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх эрх бүхий итгэмжлэл авах саналыг боловсруулан эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.

            3.Хөдөлмөрийн нөхцөлийн лабораторийн ажиллах журмыг баталж үйл ажиллагааг эхлүүлнэ.

            4.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилт хийх тоног төхөөрөмжийн тусламж авах талаар олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

            5.Нийгмийн даатгалын гомдлын шаардлагын зөвлөлийг суманд байгуулан ажиллуулах талаар нийгмийн зөвшлийн талуудтай хамтран ажиллана. 

            6.ҮЭ-ийн нийгмийн даатгалын байцаагчдыг аймаг, нийслэл, сум, дүүргийн гомдлын шаардлагын орон тооны бус зөвлөлд ажиллуулах эрх зүйн орчинг бий болгоно.

            7.ҮЭ-ийн нийгмийн даатгалын байцаагчдын мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлнэ.

            8.ҮЭ-ийн орон тооны бус нийгмийн даатгалын байцаагчид аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд байгуулагдсан нийгмийн даатгалын гомдлыг хэлэлцэх орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.МҮЭ-ийн олон нийтийн хяналтын бүтэц чадавхжсан байна.

            2.ҮЭ-ийн нийгмийн даатгалын байцаагчдын ажиллах эрх зүйн орчин бүрдэж, тэдгээрийн мэдлэг боловсрол дээшилж, ур чадвартай боловсон хүчин бэлтгэгдсэн байна.

            3.ХАБЭА-н талаарх ажлын байрны нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, судалгаа хийж дүгнэлт гаргах эрх бүхий лаборатори байгуулагдсан байна.

            4.ХАБЭА-н стандарт, эрх зүйн зохицуулалтыг олон улсын хэм хэмжээ, нийтлэг зарчим, үндэсний онцлогт нийцүүлэн боловсронгуй болгоход нөлөөлж ажилласнаар, ажилчдын эрх ашигт илүү нийцтэй болсон байна.

ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-3

            Хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж, ҮЭ-ийн хөдөлгөөнийг бэхжүүлнэ.

            Богино хугацаанд (2017-2021):

            1.МҮЭ-ийн холбооны гишүүнчлэлийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлсэн байна.

            2.Төрийн жинхэнэ албанд ажиллагчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах үйл ажиллагаа өргөжсөн байна.

            3.МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны хяналтын тогтолцоо сайжирсан байна.

            4.Хувийн хэвшил, албан бус эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалттай үндэстэн дамнасан корпорациудад үйлдвэрчний эвлэл байгуулах замаар гишүүнчлэлийн эгнээг нэмэгдүүлнэ.

            5.Нийт суманд Сумын ҮЭ-ийн холбоодыг байгуулж үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

            6.Эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг зохих хуулиудад тусгасан байна.

            7.Цагаач ажилчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж эрх ашгийг хамгаалах талаар ОУҮЭХ, Монгол ажилчид ихээр ажилладаг улс орны ЭСЯ, ҮЭ-үүдтэй хамтран ажиллана.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эвлэлдэн нэгдэх, ҮЭ-ийн гишүүн байхын давуу талыг хөдөлмөрчдөд ухуулан таниулах, сурталчлах кампанит ажлуудыг зохион байгуулна.

            2.Гишүүн байгууллагуудын гишүүнчлэл нэмэгдүүлэх хүрээнд хийгдсэн ажлыг дүгнэж оны шилдгүүдийг шалгаруулж тэргүүний арга барилыг нь бусдад түгээж байхын зэрэгцээ ҮЭ-д ээлтэй ажил олгогч, шийдвэр гаргагч, байгууллага хүмүүсийг тодруулан урамшуулдаг, сурталчилдаг болно.

            3.МҮЭ-ийн холбооны хэмжээнд жил бүр хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах кампанит ажил өрнүүлж, анхан шатны байгууллагуудын гишүүнчлэлийн хувийг нийт ажилтнуудын 80-аас доошгүй хувьд хүргэнэ.

            4.Бүтцийн өөрчлөлт, хувьчлал хийгдэж буй байгууллагуудад ҮЭ-ийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, шинээр зохион байгуулагдаж буй байгууллагуудад ҮЭ-ийг зохион байгуулах ажлыг хийнэ.

            5.Гишүүнчлэлийн бүртгэлийг цахимжуулж, гишүүнчлэлийн давхардлыг арилгана.

            6.Эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ хэлэлцээр, ажил хаях эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулахын төлөө ажиллана.

            7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад, гэрийн үйлчилгээний ажилчид зэрэг зорилтот бүлгүүдэд чиглэсэн ҮЭ-ийн үйл ажиллагаанд татан оролцуулах сургалт, сурталчилгааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

            8.Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэнэ.

            9.Гишүүн байгууллагуудтай хамтран хувийн хэвшил, албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулах кампанит ажил өрнүүлнэ.

            10.Хяналтын хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд олон нийтийн аудит хийх арга, аргачлалыг нэвтрүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.Жил бүр МҮЭ-ийн гишүүдийн тоог 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлж 2021 онд гишүүнчлэлийн зэрэг 33.5 хувьд хүрсэн байна.

            2.ҮЭ-ийн гишүүнчлэлгүй аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж МҮЭ-ийн хороодын тоог жил бүр 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлсэн байна.

            3.МҮЭ-ийн холбоо хувийн хэвшил дэх хөдөлмөр эрхлэгчдийг төлөөлөх чадавх дээшилж, жил бүр хувийн хэвшил дэх гишүүнчлэлийн өсөлт 10 хувьд хүрсэн байна.

            4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, албан бус эдийн засагт хөдөлмөр эрхлэгчдийн ҮЭ-ийн гишүүнчлэлийг жил бүр 7-оос доошгүй хувиар нэмэгдүүлсэн байна.

            Дунд хугацаанд (2022-2025):

            1.МҮЭ-ийн холбооны гишүүнчлэлийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлсэн байна.

            2.Албан бус эдийн засаг, хувийн хэвшил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулсан байна.

            3.ҮЭ-ийн гишүүн байхын давуу тал нэмэгдэж гишүүддээ үзүүлэх үйлчилгээг өргөжүүлсэн байна.

            4.Хувийн хэвшилд ҮЭ-ийн гишүүнчлэлийг нэмэгдүүлнэ.

            5.Гадаадад ажиллаж буй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах байнгын ажиллагаатай ҮЭ-ийг Монголчууд олноор ажилладаг орнуудад байгуулсан байна.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Гишүүн байгууллагуудын гишүүнчлэл нэмэгдүүлэх хүрээнд хийгдсэн ажлыг дүгнэж оны шилдгүүдийг шалгаруулж тэргүүний арга барилыг нь бусдад түгээж байхын зэрэгцээ ҮЭ-д ээлтэй ажил олгогч, шийдвэр гаргагч, байгууллага хүмүүсийг тодруулан урамшуулж байна.

            2.Хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах хүрээнд жил бүр МҮЭ-ийн холбоодын хэмжээнд кампанит ажил зохион байгуулна.

            3.Бүтцийн өөрчлөлт, хувьчлал хийгдэж буй байгууллагуудад ҮЭ-ийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, шинээр зохион байгуулагдаж буй байгууллагуудад ҮЭ-ийг зохион байгуулах ажлыг цаг алдалгүй хийж байна.

            4.МҮЭ-ийн холбооны гишүүнчлэлийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, дотоод мэдээллийн сүлжээг өргөжүүлэх, багтаамж, чадал, хурд, хамгаалалтыг нэмэгдүүлнэ.

            5.ҮЭ-ийн гишүүний батлахыг цахим хэлбэрт шилжүүлнэ.

            6.ҮЭ-ийн гишүүн байхын давуу талыг нэмэгдүүлсэн олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ.

            7.ҮЭ-д ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч богино хугацаанд шуурхай шийдвэрлэх чадавхыг нэмэгдүүлж ажиллана. 

            8.Хөдөлмөрийн харилцаа, ҮЭ-ийн эрхийн зөрчил, мэдээллийг хүлээн авах, орон нутагтай харилцах тусгай утас, хаягтай болно.

            9.ҮЭ-ийн сонгуульт ажилтны сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор гишүүний ёс зүй хариуцлагыг сайжруулна.

           

            Хүрэх үр дүн:

            1.Жил бүр МҮЭ-ийн гишүүнчлэлийг 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлж, 2025 онд гишүүнчлэлийн зэрэг 40,7 хувьд хүрсэн байна.

            2.ҮЭ-ийн гишүүнчлэлгүй аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрх хангагдаж МҮЭ-ийн хороодын тоон өсөлт жил бүр 10 хувиар  хадгалагдсан байна.

            3.МҮЭ-ийн холбооны хувийн хэвшил дэх хөдөлмөр эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, албан бус эдийн засагт хөдөлмөр эрхлэгчдийг төлөөлөх чадавх дээшилж, жил бүр хувийн хэвшил дэх гишүүнчлэлийн өсөлт 7 хувьд хүрсэн байна.

            4.ҮЭ-ийн сонгуульт ажилтнуудын сахилга, хариуцлага дээшилж, хяналтын тогтолцоо боловсронгуй болсон байна.

            Урт хугацаанд (2026-2030):

            1.МҮЭ-ийн холбооны гишүүнчлэлийг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэгчдийн 50-иас доошгүй хувийг нэгтгэсэн байна.

            2.Хилийн чанадад ажиллаж байгаа иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх хангагдсан байна.

            3.ҮЭ-ийн гишүүн бүр цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны баталгааны давуу талыг бүрэн эдэлдэг болсон байна.

            4.Хувийн хэвшил, албан бус эдийн засагт МҮЭ-ийн холбооны төлөөлөх чадвар дээшилсэн байна.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эвлэлдэн нэгдэх, ҮЭ-ийн гишүүн байхын давуу талыг хөдөлмөрчдөд ухуулан таниулах, сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулна.

            2.Гишүүн байгууллагуудын гишүүнчлэл нэмэгдүүлэх хүрээнд хийгдсэн ажлыг дүгнэж оны шилдгүүдийг шалгаруулж тэргүүний арга барилыг нь бусдад түгээж байхын зэрэгцээ ҮЭ-д ээлтэй ажил олгогч, шийдвэр гаргагч, байгууллага хүмүүсийг тодруулан урамшуулна.

            3.Хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах хүрээнд жил бүр МҮЭ-ийн холбоодын хэмжээнд кампанит ажил зохион байгуулна.

            4.Албан бус эдийн засаг, хувийн хэвшил, хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах хүрээнд тусгайлсан ажлын төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнд хүрсэн байна.

            5.Бүтцийн өөрчлөлт, хувьчлал хийгдэж буй байгууллагуудад ҮЭ-ийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэн, шинээр зохион байгуулна.

            6.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл олширч, хүртээмж нэмэгдсэн байна.

            7.Монголчууд олноор ажиллаж буй улс орнуудад үйлдвэрчний эвлэл байгуулах, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын ҮЭ-тэй хамтран ажиллана. 

            Хүрэх үр дүн:

            1.Жил бүр МҮЭ-ийн гишүүнчлэлийг 5-аас доошгүй хувиар нэмэгдүүлж 2030 онд гишүүнчлэлийн зэрэг 52 хувьд хүрсэн байна.

            2.ҮЭ-ийн гишүүнчлэлгүй аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрх хангагдаж МҮЭ-ийн хороодын тоон өсөлт жил бүр 5 хувиар хадгалагдсан байна.

            3.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл олширч, хүртээмж өргөжсөн байна.

            4.Хувийн хэвшил, албан бус эдийн засагт МҮЭ-ийн холбооны төлөөлөх чадвар дээшилсэн байна.

ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-4

            ҮЭ-ийн байгууллагын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ.

            Богино хугацаанд (2017-2021):

            1.ҮЭ-ийн хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгоно.

            2.Гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө тэмцэж чадах ёс зүйтэй мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэнэ.

            3.ҮЭ-ийн ажилтан, сонгуультнуудын нийгмийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэнэ.

            4.ҮЭ-д тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Бүх шатны ҮЭ-ийн байгууллагуудын удирдах ажилтнууд, идэвхтэн, сонгуультнуудыг үе шаттай сурган дадлагажуулах замаар карьер ахих нөхцөл, шаардлагыг хангана.

            2.ҮЭ-ийн байгууллагын аппаратын ажилтнуудын сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, цомхон, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчний бодлогыг тогтвортой хэрэгжүүлнэ.

            3.МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 1996 оны 02 тоот тогтоолыг шинэчлэн боловсруулж, ажилтан, сонгуультны нэмэгдэл, урамшуулал, нийгмийн хамгааллыг үе шаттай сайжруулна.

            4.ҮЭ-ийн ахмад гишүүдийн зөвлөх үйлчилгээг бий болгож, ҮЭ-ийн залуу гишүүд, ажилчид, идэвхтэн сонгуультнуудад, ажлын дадлага, туршлага, мэдлэг ур чадварыг өвлүүлэх ажлыг зохион байгуулна.

            5.“МҮЭ-ийн ажилтны ёс зүйн дүрэм”-ийг хэрэгжүүлж, ёс зүйн хороодыг бүх шатанд байгуулан ажиллуулна.

            6.Нийгэм, эдийн засгийн болон хөдөлмөрийн харилцааны асуудлуудаар судалгаа шинжилгээ хийх ҮЭ-ийн судлаачдыг бэлтгэн, судалгаа, мэдээллийн сан бүрдүүлнэ.

            7.Гишүүд, идэвхтэн сонгуультанд ҮЭ-ийн үйл ажиллагааны талаар  мэдээ, мэдээлэл хүргэх арга хэлбэрийг сайжруулж мэдээллийн хурдыг нэмэгдүүлнэ.

            8.Баримт бичгийн нэгдсэн цахим архив үүсгэх ажлыг эхлүүлнэ.

            9.ҮЭ-ийн бүх түвшний сургалтаар бэлтгэгдсэн хүний нөөцөө дахин мэргэшүүлэх, хамтын үйл ажиллагаанд татан оролцуулах замаар ҮЭ-ийн ажилтныг хөгжүүлнэ.

            10.Жендэрийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ.

            11.ҮЭ-ийн залуу ажилтан, сонгуультнуудыг гадаадын болон дотоодын сургалтад үе шаттайгаар хамруулж мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.МҮЭ-ийн зорилго, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай, ажилдаа дур сонирхолтой мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлж ажиллана.

            2.МҮЭ-ийн судалгаа, мэдээллийн чанар, хүртээмж сайжирч, орчин үеийн техник, программ хангамжийг нэвтрүүлсэн байна.

            3.ҮЭ-ийн байгууллагын соёл дээшилж, ёс зүйн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлсэн байна.

            4.МҮЭ-ийн ажилтан, сонгуультны нэмэгдэл, урамшуулал, нийгмийн хамгааллын журам шинэчлэгдэнэ.

            Дунд хугацаанд (2022-2025):

            1.ҮЭ-ийн бүх шатны удирдлагыг сонгон шалгаруулах тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгоно.

            2.Гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнуудын эгнээг өргөжүүлнэ.

            3.ҮЭ-ийн ажилтан, сонгуультнуудын нийгмийн хамгааллыг сайжруулж тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

            4.ҮЭ-ийн хүний нөөцийг мэргэшүүлэн бэлтгэх, эрдэм шинжилгээ судалгааны өндөр чадавхтай Их сургуультай болно.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.ҮЭ-ийн бүх шатны удирдлагуудыг сонгон шалгаруулах тогтолцоог боловсронгуй болгож, холбогдох дүрэм, журмыг баталж мөрдүүлнэ.

            2.Орчин үеийн ҮЭ-ийн байгууллагын онцлогт нийцсэн хүний нөөцийн менежментийн шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.

            3.ҮЭ-ийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхжуулах ажлыг өргөжүүлж Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, “Хөдөлмөр” сургалт, судалгааны төв болон бусад байгууллагатай хамтран ажиллана.

            4.ҮЭ-ийн ажилтан, сонгуультны цалин хөлс, нийгмийн хамгааллыг үе шаттай сайжруулж дадлага туршлага бүхий ажилтнууд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

            5.Нийгэм, эдийн засаг болон хөдөлмөрийн харилцааны асуудлаар ҮЭ-ийн бие даасан судалгаа, шинжилгээ хийж судалгааны мэдээллийн нэгдсэн сантай болно.

            6.ҮЭ-ийн ахмад ажилтны ажлын дадлага, туршлага, мэдлэг ур чадварыг залуу гишүүд, ажилчид, идэвхтэн сонгуультнуудад өвлүүлэх ажлыг өргөжүүлнэ.

            7.ҮЭ-ийн залуу удирдагчийн дээд курсыг ҮЭ-ийн байгууллагын дэргэдэх сургалт, судалгааны байгууллагатай хамтран тогтмол хичээллүүлнэ.

            8.ҮЭ-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.

            9.МҮЭ-ийн хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлнэ.

            10.ҮЭ-ийн хөдөлгөөнд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлнэ.

            11.ҮЭ-ийн мэргэжилтэй, боловсон хүчнийг бэлтгэх, дээд боловсрол эзэмшүүлэх, судалгаа, практикт тулгуурласан Их сургууль байгуулах асуудлыг судлан шийдвэрлүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.ҮЭ-ийн удирдлагын тогтолцоог сайжруулж, хүний нөөцийн урамшууллын оновчтой бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            2.МҮЭ-ийн судалгааны чанар, хүртээмж сайжирч, мэдээллийн цахим архив нэвтрүүлсэн байна.

            3.ҮЭ-ийн байгууллагын соёл дээшилж, ёс зүй, сахилга хариуцлага дээшилнэ.

            4.ҮЭ-ийн хүний нөөцийг бэлтгэх, судалгаанд суурилсан Их сургуультай болсон байна.

            Урт хугацаанд (2026-2030):

            1.МҮЭ-ийн холбооны дэргэдэх сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн материаллаг баазыг бэхжүүлнэ.

            2.ҮЭ-ийн мэргэшсэн судлаачдыг бэлтгэнэ.

            3.Хөдөлмөр, нийгмийн харилцааны чиглэлийн 5 бүс нутагт салбартай судалгаа, үр дүнд суурилсан салбар дээд сургууль, сургалт, судалгааны төвтэй болно.

            4.Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал, ҮЭ-ийн асуудлаар олон улсын болон үндэсний түвшинд бэлтгэгдсэн мэргэшсэн ажилтнуудтай болно.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.ҮЭ-ийн судлаачдын эгнээг өргөжүүлж, мэргэшүүлэн сургана.

            2.Судалгаанд суурилсан, зохистой, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцээ хийх ур чадварыг дээшлүүлнэ.

            3.МҮЭ-ийн багш арга зүйчид, судлаачдыг бэлтгэж, нийгэм, эдийн засаг болон хөдөлмөрийн харилцааны асуудлаар сургалт, шинжилгээ судалгааны ажил тогтмол хийнэ.

            4.МҮЭ-ийн холбооны дэргэдэх Нийгмийн халамжийн сангуудын эх үүсвэр, өгөөжийг нэмэгдүүлнэ.

            5.ҮЭ-ийн байгууллагын орон тооны ажилтан, сонгуультнуудын тоог нэмэгдүүлэх бодлого баримтлана.

            6.Зохистой хөдөлмөрийн нөхцөлийг ҮЭ-ийн байгууллагын ажлын байр бүрт бий болгоно.

            7.Анхан шатны ҮЭ-ийн хороо, аймаг, нийслэл, салбарын болон үндэсний хэмжээний ҮЭ-ийн удирдлагууд, ажилтнуудыг ҮЭ-ийн мэргэшүүлэх сургалтад хамруулна.

            8.МҮЭ-ийн бүх шатны байгууллагад бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.Тогтвортой хөгжлийн зорилт, Зохистой хөдөлмөрийн зорилтод хүрэхэд МҮЭ-үүдээс бодитой хувь нэмэр оруулсан байна.

            2.МҮЭ-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц боловсронгуй болж, үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирсан байна.

            3.ҮЭ-ийн мэргэшсэн, чадварлаг боловсон хүчний нөөц нэмэгдсэн байна.

            4.Эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ өргөжсөн байна.

ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ-5

            Санхүүгийн хүчин чадлаа нэмэгдүүлж, хуваарилалтыг оновчтой болгоно.

            Богино хугацаанд (2017-2021):

            1.МҮЭ-ийн холбооны санхүүгийн чадавхыг сайжруулж, нэмэлт эх үүсвэрийг бий болгосон байна.

            2.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг олшруулж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

            3.МҮЭ-ийн холбооны хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж, хуваарилалтыг оновчтой болгосон байна.

            4.Гишүүн байгууллагуудын материаллаг бааз, санхүүгийн чадавхыг дээшлүүлсэн байна.

            5.МҮЭ-ийн холбооны түвшинд бүх төрлийн мэдээлэл солилцох системийг боловсронгуй болгож гишүүдэд хүргэх мэдээллийн эх сурвалжийн тоог олшруулж, чанар хүртээмжийг дээшлүүлсэн байна.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Гишүүнчлэлийн татвар төвлөрүүлэлт, бүртгэл, хуваарилалтыг оновчтой болгох, ҮЭ-ийн байгууллагын санхүүгийн байдлыг бэхжүүлнэ.

            2.Гишүүн байгууллагуудтай хамтран бүс бүрт хөнгөлөлттэй үнэ тарифаар үйлчлэх амралт байгуулах, гэрээт байгууллагуудтай хамтран ажиллаж гишүүдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан үйлчилгээг үзүүлнэ.

            3.Орон нутгийн ҮЭ-ийн холбоодын ажиллах нөхцөлийг дээшлүүлж, ажлын байрыг ээлж дараагаар шинэчлэх, засаж тохижуулахад дэмжлэг үзүүлнэ.

            4.Гишүүнчлэлийн хөнгөлөлтийн картыг нэвтрүүлнэ.

            5.ҮЭ-ийн хороотой аж ахуйн нэгж, байгууллагын бараа, үйлчилгээг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

            6.МҮЭ-ийн холбооны санхүүгийн тайлагнах үйл ажиллагааг боловсронгуй болгож шилэн дансыг зохих хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.

            7.Гишүүдийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, бүртгэлээрээ дамжуулан МҮЭ-ийн холбооны мэдээлэл, санал хүсэлт шуурхай солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            8.МҮЭ-ийн холбооны харьяа байгууллагуудын менежмент, чадавхыг сайжруулна.

            9.МҮЭ-ийн холбооны түвшинд сургалтын болон мэдээлэл солилцох цахим харилцааг сайжруулж, санхүүгийн програм хангамжуудыг боловсронгуй болгоно.

            10.МҮЭ-ийн холбооны сангуудын үйл ажиллагааг боловсронгуй болгож, хөрөнгө төвлөрүүлэх, дэмжлэг үзүүлэх талаар гишүүн байгууллагуудтай хамтран ажиллана.

            11.МҮЭ-ийн холбооны хэвлэл мэдээллийн сувгуудыг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах судалгаа хийж санхүүгийн боломжийг гишүүн байгууллагуудтай хамтран бүрдүүлж ажиллана.

            Хүрэх үр дүн:

            1.Орон нутгийн ҮЭ-ийн холбоод болон МҮЭ-ийн холбооны санхүүгийн нэмэлт орлогын эх үүсвэрийг бий болгох, гишүүдэд үзүүлэх үйлчилгээг дээшлүүлэх зорилгоор дөрвөн бүсэд тус бүр нэг амралт, сувиллын газар нээж жил бүр 50 мянгаас доошгүй ор хоног гишүүд, хөдөлмөрчдөд үйлчилгээ үзүүлдэг болсон байна.

            2.МҮЭ-ийн холбооны хөрөнгийн өгөөж 10 хувиар дээшилж, нийт хөрөнгийн өгөөжийн 5 хувиар гишүүдээ чадваржуулах, 5-аас доошгүй хувийг гишүүнчлэл нэмэгдүүлэх, 5-аас доошгүй хувиар Боловсрол санг бүрдүүлж, хуваарилалтыг оновчтой шийдвэрлэсэн байна.

            3.Орон нутгийн ҮЭ-ийн холбоодын ажлын байрыг сайжруулж, санхүүгийн хүчин чадлыг дээшлүүлсэн байна.

            4.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх, гишүүдийн худалдан авах чадавхыг дээшлүүлэх зорилгоор гишүүнчлэлийн хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлж 2021 онд нийт гишүүдийн 50-иас доошгүй хувийг хамруулж, гишүүд өргөн хэрэглээний 30-аас доошгүй хувийг хөнгөлөлттэй үнээр авдаг болсон байна.

            5.МҮЭ-ийн холбоонд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг хуулийн дагуу тайлагнах шилэн дансыг бий болгож, ҮЭ-ийн гишүүд мэдээллийг авдаг болсон байна.

            Дунд хугацаанд (2022-2025):

            1.МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын түвшинд санхүүгийн нэгдсэн програмыг нэвтрүүлнэ.

            2.МҮЭ-ийн холбооны санхүүгийн нэмэлт орлогын эх үүсвэрүүдийн тоог олшруулж хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

            3.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг олшруулж чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

            4.Гишүүдийн ҮЭ-ийн татвар бүрдүүлэлтийг оновчтой болгож МҮЭ-ийн холбооны санхүүгийн ил тод байдлыг сайжруулна.

            5.Гишүүн ҮЭ-ийн холбоодын материаллаг бааз, санхүүгийн чадавхыг дээшлүүлсэн байна.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Гишүүнчлэлийн татвар бүрдүүлэлт, төлөлт, бүртгэл, хуваарилалтыг оновчтой болгох, ҮЭ-ийн байгууллагын санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлнэ.

            2.МҮЭ-ийн холбоо, гишүүн байгууллагуудтай хамтран бүс бүрт амралт байгуулж гишүүддээ үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг олшруулж, чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            3.Орон нутгийн ҮЭ-ийн холбоодын байрыг ээлж дараагаар шинэчлэх, засаж тохижуулахад дэмжлэг үзүүлнэ.

            4.МҮЭ-ийн холбооны санхүүгийн тайлагнах үйл ажиллагааг боловсронгуй болгож шилэн дансыг зохих хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.

            5.МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын түвшинд сургалтын болон мэдээлэл солилцох цахим сувгийг бий болгож, санхүүгийн боловсронгуй програм хангамжуудыг нэвтрүүлнэ.

            6.МҮЭ-ийн холбооны хэвлэл мэдээллийн сувгуудыг олшруулах, талаар судалгаа хийж санхүүгийн боломжийг бүрдүүлнэ.

            7.Гишүүнчлэлийн хөнгөлөлтийн карт төслийг сайжруулан гишүүдийн хэрэглээнд нэвтрүүлнэ.

            8.Даатгалын үйлчилгээг ҮЭ-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээргадаад, дотоодын байгууллагын туршлага судалж,гишүүдэд сурталчлан, даатгалд  хамруулж эхэлнэ.

            9.МҮЭ-ийн сангуудын хөрөнгийг арвижуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

            10.Гадаадын болон дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг олшруулна.

            Хүрэх үр дүн:

            1.Жил бүр нэг амралт сувиллын газар нээж ажиллуулах, гэрээт амралт сувиллын газрыг өргөжүүлж, гишүүд хөдөлмөрчдөд 100 мянгаас доошгүй ор хоног хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлнэ.

            2.Хөнгөлөлтийн картыг гишүүдийн 70-аас доошгүй хувьд нэвтрүүлж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ 50-иас доошгүй хувийг ҮЭ-ийн гишүүдийн хөнгөлөлтийн картаар хийдэг болсон байна.

            3.ҮЭ-ийн гишүүнчлэлийн татварыг аливаа хөндлөнгийн этгээдээс хамааралгүйгээр бүрдүүлэх боломжийг бүрдүүлж, хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

            4.МҮЭ-ийн холбооны хэмжээнд даатгалын үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглээний даатгал, тэтгэврийн нэмэлт даатгал зэрэг үйлчилгээнд гишүүдийг хамруулдаг болсон байна.

            5.Гишүүн байгууллагуудын төвшинд санхүүгийн нэгдсэн програмыг нэвтрүүлж хэрэгжүүлсэн байна.

            6.МҮЭ-ийн холбооны хөрөнгийн өгөөж 20 хувиар дээшилж, Эв санааны нэгдлийн болон бусад сангуудад төвлөрүүлэх хөрөнгийг МҮЭ-ийн холбооны төсвийн 10 хувьд хүргэж, МҮЭ-ийн холбооны төсвийн орлогын 20-иос доошгүй хувь нь гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөс санхүүждэг болсон байна.

            Урт хугацаанд: (2026-2030):

            1.Гишүүдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл олширч, чанар хүртээмж дээшилсэн байна.

            2.МҮЭ-ийн хөрөнгийн өгөөж, орлого, татварын бүрдүүлэлт нэмэгдсэн байна.

            3.МҮЭ-ийн гишүүн байгууллагуудын санхүүгийн хүчин чадал дээшилсэн байна.

            4.МҮЭ-ийн холбоо санхүү, татвар бүрдүүлэлтийн хувьд нийгмийн түншлэгч талуудаас хамааралгүй болсон байна.

            5.МҮЭ-ийн холбоо, гишүүдийн мэдээллийн урсгал жигдэрч,  ил тод байдал сайжирсан байна.

            Хэрэгжүүлэх арга хэмжээ:

            1.Гишүүн байгууллагуудын удирдах ажилтнуудын санхүүгийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтуудыг үе шаттай зохион байгуулна.

            2.Орон нутагт жил бүр нэгээс доошгүй ҮЭ-ийн амралт, сувиллыг ашиглалтад оруулан ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчдөд хөнгөлөлттэй үнээр үйлчилж, гишүүд, хөдөлмөрчдөд сурталчилна.

            3.ҮЭ-ийн гишүүдэд зориулсан хямд, хөнгөлөлттэй үнэ бүхий аялал жуулчлалын үйлчилгээг шинээр нэвтрүүлнэ.

            4.МҮЭ-ийн шилэн дансны үйлчилгээг өргөжүүлж ҮЭ-ийн анхан шатны хороодын түвшинд хэрэгжүүлнэ.

            5.МҮЭ-ийн холбооны хөрөнгийг жил бүр тогтмол нэмэгдүүлж менежментийг сайжруулах замаар хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлнэ.

            6.Анхан шатны хороодыг санхүүгийн нэгдсэн програмд нэгтгэнэ.

            7.МҮЭ-ийн сангуудын орлого, үйл ажиллагааны хүртээмж, үр дүнг нэмэгдүүлнэ.

            8.Гадаад, дотоодын байгууллагуудтай хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн тоо, чанар, хүртээмжийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.

            9.МҮЭ-ийн холбооны харьяа байгууллагуудын зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.

            Хүрэх үр дүн:

            1.МҮЭ-ийн гишүүнчлэлийн хөнгөлөлтийн картанд нийт гишүүдийг хамруулж, гишүүд өрхийн хэрэглээнийхээ 90-ээс доошгүй хувийг хөнгөлөлтийн картаар худалдан авах боломжийг бүрдүүлсэн байна.

            2.МҮЭ-ийн холбоо жил бүр нэг амралт сувиллын бодлогыг хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд амралт сувиллын сүлжээг бий болгож гишүүд, хөдөлмөрчдөд 200 мянгаас доошгүй ор хоногийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн байна.  

            3.Санхүүгийн хүчин чадал дээшилж, МҮЭ-ийн холбооны бүх түвшинд гишүүддээ бүрэн ил тод, нээлттэй байгууллага болсон байна.

            4.МҮЭ-ийн холбоо гишүүддээ даатгалын үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэдэг болсон байна.

            5.ҮЭ-ийн харьяа газрууд орон нутаг, гадаад дотоодод хамтран ажилладаг байгууллагуудтай үйлчилгээнийхээ сүлжээг өргөжүүлсэн байна.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

443778
ӨнөөдөрӨнөөдөр1331
ӨчигдөрӨчигдөр1063
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт1331
Энэ сардЭнэ сард14122
НийтНийт443778