In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

"Ариун цэврийн байгууламж" үзэсгэлэн нээгдлээ

Нийслэлийн гэр хороололд 184 мянган өрхийн 600 гаруй мянган иргэн амьдарч байна. Эдгээр айл өрхөд орон нутгийн 300 мянган хүн байнга зочилдог гэсэн баримт байна. Үүнээс үзвэл нийт 900 мянган хүн ил задгай жорлонд бие засдаг байна. Энэ бохир нь хөрсөөр дамжиж гэр хорооллын худгийг бохирдоход хүргэдэг.159 худагт шинжилгээ хийхэд 154 нь бохирдох аюултай нөхцөлд байна гэсэн дүгнэлт гарчээ. Монголчуудын хувьд дасал болсон энэ байдлыг цэгцлэх шаардлага өнөөдөр тулгараад байгаа. Ерөнхий сайдын санаачилсан “Ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй” үзэсгэлэн өнөөдөр Эрх чөлөөний талбайд нээлтээ хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгуулага, НҮБ-ын Хүүхдийн сан, төрийн болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй энэ үзэсгэлэн тавдугаар сарын 28-ныг дуустал ажиллах юм.

 

13052501Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээхдээ “Гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх, ил задгай хог хаягдлын уршгаар гүний ус бохирдож, энэ нь хүн амын өвчлөлийн суурь шалтгаан болж байна. Ариун цэврийн байгууламж  боловсронгуй болбол иргэд маань эрүүл, өвчин тусахгүй байх үндэс нь болно. Тиймээс энэ нь бидний өмнө тулгарсан, анхаарахгүй орхигдуулж болохгүй, шинэчлэх учиртай ажил юм гэж” хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ үеэр “Гэр хорооллын иргэд хэсэг бүлгээрээ хамтраад бичил цэвэрлэх байгууламжтай болох хүсэлтээ илэрхийлбэл нийслэл дэмжинэ” гэлээ.

Монголчуудын хувьд ердийн зүйл болсон задгай жорлонг хэрхэн сайжруулах, хөрсний бохирдлоос хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж, шинэ бүтээгдэхүүн, санаачилгууд, болон гэр хороолол, зуслан, аялал жуулчлалын бааз, уул уурхайн компаниудад ашиглаж болох сайжруулсан жорлон зэргийг  “Ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй”  үзэсгэлэнд дэлгэн тавьсан байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

420130
ӨнөөдөрӨнөөдөр84
ӨчигдөрӨчигдөр1236
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт3776
Энэ сардЭнэ сард25844
НийтНийт420130