In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Залуучуудын маань буян заяа нь дэлгэрэг

 


horloo emee2Цагаан байраас Бөмбөгөрийг зорьж, халуун цай худалдаж амьдардаг, 90 настай н.Хорлоо эмээ сайхан сэтгэлтэй залуусын буянаар шинэ байшинтай болоход нэгхэн хоног үлдлээ. Цахим сүлжээний "Монгол тусгал” ТББ-аас Хорлоо эмээд туслах аян өрнүүлээд удаагүй байгаа билээ. Умгар амбаарт амьдардаг буурайд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, ийнхүү Хорлоо эмээ дулаахан өвөлжих боломжтой болов. Өчигдрийн байдлаар залуус хаалга, цонх, дулаалга зэргийг нь хийж байгаагаа хэлсэн юм. Одоогоор байшингийн ажил 70 гаран хувьтай явж буй бөгөөд эмээг сувиллаас ирэхэд бэлэн болгосон байхаар ажиллаж буй юм билээ. Барилгын ажил цаад тал нь гурав дахь өдөр гэхэд дуусна гэнэ.  Монгол залуусын нэгдэл - ТББ товчоо бол үнхээр гайхалтай сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Та бүхэндээ өндөр амжилт хүсье! 


-ЗАЛУУС ДАРААГИЙН ЭЭЛЖИНД ХҮҮХДЭД ГАР СУНГАХААР БЭЛТГЭЖ БАЙНА-
Энэхүү байшингийн зураг төслийг “Арт констракшн” ХХК-ийн архитектор Б.Түмэнжаргал гаргасан юм билээ. Залуус өвлийн хүйтэнд байшин барих амаргүй гэж үзэн “Эрдэнийн Шинэ Өргөө” ХХК-аас бэлэн зангидсан контейнер хаусыг материалын өртгөөр буюу 2.5 сая төгрөгөөр худалдан авчээ. Харин хаалга, цонх дулаалга, засал чимэглэлийг залуучууд өөрсдөө хариуцаж хийж байгаа нь энэ юм. Мөн тэдний ажилд мэргэжлийн барилгын бригадтай нэг залуу сайхан сэтгэлийн үүднээс мөнгө төгрөг авахгүй тусалж байгаа бөгөөд тэнд "Монгол тусгал” ТББ-ын ТУЗ-ийн гишүүдээс гадна хандив тусламж үзүүлсэн хүмүүс ч гар бие оролцож буй юм билээ.
Ийнхүү эмээгийн байшин баригдаж байх хооронд Хорлоо эмээ сувилалд эмчлүүлж байгаа. Тус төрийн бус байгууллагын гишүүд өдөр бүр эмээгээ эргэж очиж буй юм байна. Тэднийг ороход царай нь гэрэлтээд, таваг засчихсан сууж байдаг аж. Улмаар "Эмээ нь диваажинд л байгаа юм шиг байна. Энэ газрын хүмүүс их сайхан сэтгэлтэй, тусч юм. Хамт хэвтэж байгаа хүн маань их түшиг болж байгаа" хэмээжээ. “АПУ” компаниас бүтэн жилийн сүүний хэрэгцээг нь хангахаар болсон таатай мэдээ дуулгахад Хорлоо эмээ ихэд баярлаж, нулимс унагаж суусан байна.

-САЙНЫ ХАЖУУГААР СААР” ГЭГЧЭЭР...-
н.Хорлоо эмээд туслах аяны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсанаас хойш хандив тусламж өгье, дэмжиж тусалъя гэсэн хүмүүс маш олон гарч ирэх болжээ. Гэвч “Сайны хажуугаар саар” гэгчээр хэлсэндээ хүрч тусалж байгаа нэгэн байхад утсаа ч авахгүй, хэл сураггүй алга болж байгаа зарим нэг байгууллага байгааг "Монгол тусгал” ТББ-ын залуус хэлж байна. Тэд “Үнэхээр тусалмаар байгаа бол чин сэтгэлээсээ туслаач. Хэрвээ боломжгүй бол анхнаасаа тусламжийн гараа сунгана хэмээн амлаж, бидний ажилд төвөг учруулахгүй байвал сайнсан” хэмээн ярив.
"Монгол тусгал” ТББ-ын залуус өнөөдөр 11:00 цагаас “Өдрийн сонин”-ы мэдээллийн төвд өөрсдийн хийж буй энэ сайн үйлсийн төслийнхөө талаар мэдээлэл хийх гэж байна. Тэдний сайн үйлс ганцхан Хорлоо эмээд тусалснаар дуусахгүй. Цаашид ч үнэхээр тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах ажлаа үргэлжлүүлсээр байна гэдгээ тэд хэлж буй юм. Хорлоо эмээд туслах төсөл олон нийтэд хүрч эхэлснээс хойш тус ТББ-д тусалж дэмжээч гэсэн маш олон хүсэлт ирэх болжээ. Гэвч тэдний дийлэнх нь худал шалтгаан зохиож, ядарсан амьдралтай болж харагдах гэсэн хуурамч хүсэлтүүд байх нь олонтаа байгаа аж. Тиймээс залуус маш нарийн судалсныхаа дараа хэнд туслахаа шийдэж, дараагийн туслах хүнээ сонгоно хэмээсэн юм. Тэдний төлөвлөж буйгаар дараагийн төслийн эзэн нь хүүхэд байх юм байна.

Ийм сайхан үйл бүтээж яваа залуучуудын маань буян заяа тэгшрэх болтугай.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

421550
ӨнөөдөрӨнөөдөр150
ӨчигдөрӨчигдөр1354
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5196
Энэ сардЭнэ сард27264
НийтНийт421550