In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Урт нэртэй хуулиар мэдээлэл хийв

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд /2013.05.28/  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн /Урт нэртэй хууль/ хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн юм. Энэ талаарх мэдээллийг хүргэе.

BSN 0013Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдан гарсан. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг тогтоох, хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх журмыг тус тус Засгийн газар батлах гаргахаар хуульд зааж өгсөн. Үүний дагуу Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг батлах тухай 299 дүгээр тогтоол, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон “гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийг тогтоох ажлыг зохион байгуулахаар дараах арга хэмжээг авч ажилласан байна.


Гол мөрний урсац бүрэлдэх эх

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний урсацын дийлэнх хэсэг буюу 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг бүсчлэлийн кодоор кодлон дугаарласан 18 аймгийн 109 талбай, 6958 цэгийн газарзүйн солбицол, талбай тус бүрийн хилийн урт /км/, талбай /км.кв/, харъяалах аймаг, сумаар нь нэг бүрчлэн тогтоосон байна.

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг Монгол орны бүх аймаг, сум, суурин газарт хүрч ажиллан Усны тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамжийг гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд хүлээн авч нэгтгэн боловсруулсан.

Ойн сан бүхий газар

Монгол орны ойн сангийн нийт талбайн 18.8 сая гектар буюу улсын нийт нутаг дэвсгэрийн 12.03 %-ийг эзлэх ба үүний 14.2 сая.га буюу 75.4%-ийг навчит шилмүүст мод, 4.6 сая.га буюу 24.6%-ийг заган ой эзэлнэ. Ойн сангийн талбайг заган ойг оролцуулаад 20 аймгийн 228 сум, 1 хотын 7 дүүргийн нутагт янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээтэй, орон зайн байрлалын хувьд үргэлж биш зарим хэсэгт бие биеэс тасарсан 59 107 талбай /ялгарал/-аас бүрдэж байгаа полигон хэлбэртэй зургийг цэгэн хэлбэрт шилжүүлэн ойн сангийн хилийн заагийг нийт 3 536 490 цэгийн солбицлоор тогтоосон байна.

Хуулийг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд: 1.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингийн үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх 2.Хуулийг үе шаттай хэрэгжүүлэх дараагийн шатны ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг тодорхой болгож, хуулийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагад тавих хяналтыг сайжруулах 3.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт оршиж буй алтны шороон ордын зарим тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн талбайд нөхөн сэргээлт хийлгүй орхисон тул тусгай зөвшөөрөл эзэмшигч, эзэн холбогдогчийг ойрын үед тодруулж, тухайн талбайд нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх

Эх сурвалж: open.parliament.mn

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

421547
ӨнөөдөрӨнөөдөр147
ӨчигдөрӨчигдөр1354
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5193
Энэ сардЭнэ сард27261
НийтНийт421547