In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Бусад эрх зүйн акт

МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн 2008 оны III хуралдаанаар хэлэлцэн батлав.

МҮЭ-ИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.МҮЭ-ийн холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд МҮЭ-ийн бүх шатны байгууллагын сонгуульт болон тэдгээрт аливаа гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан

/цаашид ”МҮЭ-ийн ажилтан” гэх/-ы албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоож хэвшүүлэхэд энэхүү дүрмийн зорилго нь оршино.

1.2.Энэхүү дүрмийг МҮЭ-ийн ажилтан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй байна.

1.3.МҮЭ-ийн ажилтан ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж дүгнэлт гаргахад энэхүү дүрмийг баримтална.

Хоёр. МҮЭ-ийн ажилтны баримтлах зарчим,

ёс зүйн хэм хэмжээ

2.1.МҮЭ-ийн ажилтан ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, шударгаар гүйцэтгэх зарчим баримтлана.

2.2.МҮЭ-ийн ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ төр, засаг болон ҮЭ-ийн удирдах байгууллагын бодлого, шийдвэрийг мушгин гуйвуулахгүй байх, ҮЭ-ийн гишүүдэд эвлэлдэн нэгдэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх ажлыг нэн тэргүүний үүргээ гэж үзнэ.

2.3.МҮЭ-ийн холбооны дүрмийг сахин биелүүлж ҮЭ-ийн эв нэгдлийг хангаж, бэхжүүлж ажиллана.

2.4.МҮЭ-ийн ажилтан ардчилсан ил тод, шударга байх болон хамтын удирдлагын зарчмыг чанд баримталж, ажлаа тайлагнаж байна. Шийдвэр гаргах үед дэмжсэн, эс дэмжсэнээс үл хамааран олонхоор гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөнө.

2.5.МҮЭ-ийн ажилтан төрийн болон олон нийтийн байгууллагад хүлээсэн сонгуульт үүргээ гүйцэтгэхдээ үүрэгт ажилдаа хүндэтгэлтэй хандаж, авилга, хээл хахуулиас ангид байна.

            2.6.МҮЭ-ийн ажилтан аливаа асуудалд төвийг сахиж, ҮЭ-ийн үзэл баримтлалын талаар бусдад буруу ташаа ойлголт төрүүлэхээс зайлсхийнэ.

2.7.МҮЭ-ийн ажилтан бусадтай харилцахдаа ялгаварлал гаргалгүй тэгш хүндэтгэлтэй хандана.  

2.8. Хувийн зүгээс явуулж буй аливаа үйл ажиллагаандаа ҮЭ-ийн ажилтны буюу МҮЭХ-ны нэр хүндийг ашиглахаас зайлсхийж, зөвхөн иргэний байр сууринаас хандана.

2.9.ҮЭ-ийн гишүүдээс ирсэн санал гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулж, хүнд суртал чирэгдэл гаргахгүй ажиллана.

2.10.МҮЭ-ийн ажилтан нь гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахгүй байх, ҮЭ-ийн эв санааны нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, бусад ҮЭ-ийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон сөрөг сурталчилгаа явуулахыг хориглоно.

2.11.ҮЭ-ийн эрхийн болон хөдөлмөрийн харилцааны зөрчил дутагдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэлгүй нуун дарагдуулахыг хориглоно.

2.12.МҮЭ-ийн ажилтан ҮЭ-ийн аль ч шатны байгууллагын эрх мэдлийг шударга бус замаар авах аливаа оролдлого гаргахыг цээрлэнэ.

2.13.МҮЭ-ийн ажилтан нэгдсэн шийдвэрт хүрээгүй, дүрмийн хүрээнд шийдвэрлэгдээгүй асуудлыг нийтэд мэдээлэхийг хориглоно.

2.14.МҮЭ-ийн ажилтан хэн нэгнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө хавчин гадуурхах, байгууллага болон хувь хүний нэр төрийг нь гутаан доромжлох, гүтгэх, дарамтлах, заналхийлэх, эрх мэдлээр далайлгах аливаа илрэл гаргахыг хориглоно.

2.15.Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх болон албан үүргээ гүйцэтгэх үедээ согтуу байхыг хориглоно.

2.16.Албаны бус зорилгод МҮЭ-ийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн программ хангамж болон албаны мэдээллийг ашиглахыг хориглоно.

2.17.МҮЭХ, ҮЭ-ийн холбоодоос зохион байгуулсан хурал, уулзалт ярилцлага, жагсаал, цуглаан зэрэг зохион байгууллалттай арга хэмжээнд идэвхтэй оролцож байна.

Гурав. МҮЭ-ийн ажилтны ёс зүйн дүрмийн

хяналт, хариуцлага

            3.1.Энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд байгууллагын дотоод журам, МҮЭХ-ны дүрэм, Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

            3.2.МҮЭ-ийн ажилтны талаар эрх ашиг нь зөрчигдсөн этгээдээс бичгээр ирүүлсэн гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар тухайн ҮЭ-ийн байгууллагын хяналтын асуудал эрхэлсэн хороо, зөвлөл, комисс дүгнэлт гаргаж, гомдол гаргагчид хариу өгнө.

       3.3.Хяналтын асуудал эрхэлсэн хороо, зөвлөл, комисс нь ёс зүйн зөрчлийн талаарх дүгнэлтийг тухайн ҮЭ-ийн эрх бүхий байгууллагад хүргүүлэх ба дүгнэлтийн дагуу авсан арга хэмжээнд хяналт тавина.


МҮЭ-ИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ          ТАТАХ

Write comment (0 Сэтгэгдэл)
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

225250
ӨнөөдөрӨнөөдөр839
ӨчигдөрӨчигдөр946
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт2906
Энэ сардЭнэ сард24772
НийтНийт225250