In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

Хэрэгтэй холбоосууд


Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-үүд

  • Авто замчдын ҮЭХ
  • ААХ-ын ҮЭХ
  • Барилгачдын ҮЭХ
  • БШУ-ны ҮЭХ
  • Нэгдмэл ҮЭХ
  • ЖДҮХАҮАЖСА-ны ҮЭХ
  • ЭХГУУ ҮЭХ
  • ХХААБОА-ын ҮЭХ
  • ТХГТА-ны ҮЭХ
  • ТЗ-ын ҮЭХ
  • Үйлдвэрлэл ҮЭХ
  • ЭМА-ны ҮЭХ
  • ХБНААА-ны ҮЭХ
  • ЭҮ ХХК-ийн ҮЭХ
  • ОРОН НУТГИЙН ҮЭ-ҮҮД
  • Архангай ҮЭХ
  • Баянөлгий ҮЭХ
  • Баянхонгор ҮЭХ
  • Булган ҮЭХ
  • Говь-Алтай ҮЭХ
  • Говьсүмбэр ҮЭХ
  • Дархан-Уул ҮЭХ
  • Дорноговь ҮЭХ
  • Дорнод ҮЭХ
  • Дундговь ҮЭХ
  • Завхан  ҮЭХ
  • Орхон ҮЭХ
  • Өвөрхангай  ҮЭХ
  • Өмнөговь  ҮЭХ
  • Сүхбаатар ҮЭХ
  • Сэлэнгэ  ҮЭХ
  • Төв ҮЭХ
  • Увс ҮЭХ
  • Ховд ҮЭХ
  • Хөвсгөл  ҮЭХ
  • Хэнтий  ҮЭХ
  • Нийслэл Улаанбаатар ҮЭХ

Харьяа байгууллагууд

  • Сонгино амралт
  • Үйлдвэрлэл үйлчилгээний төв
  • ХНХД сургууль
  • Хөдөлмөр сургалт, судалгааны төв
  • Хөдөлмөр сонин

Student2
Studentss2

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

Зарлал, Мэдээлэл

Цалин, тэтгэврийг 10 орчим хувиар нэмнэ

 

chinzorigЭнэ онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж улсын төсөвт 103 тэрбум төгрөг нэмж суулгах болсон байна.Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөг тус бүр суулгах аж. Ингэснээр энэ онд цалин, тэтгэвэр 10 орчим хувиар өснө. Харин хэзээ цалин, тэтгэврийг нэмэх вэ, аль салбарынхныг хамгийн тэргүүнд нэмэгдүүлэх вэ гэдгийг УИХ-аас 2015 оны төсвийн тодотголыг баталсны дараа дахин ярих юм байна.

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн дүнд шийдсэн бас нэгэн чухал асуудал нь Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ аж.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192500 төгрөг байгаа, энэ нь ойролцоогоор сар бүр 12 мянган төгрөг чөлөөлөгдөж, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн бүрийн халаасанд үлдэнэ гэсэн үг юм байна.

Гурав дахь шийдэл нь, хувийн хэвшлүүд аль болох ажлын байрыг хадгалах, хэрэв аж ахуйн нэгж татан буугдах, дампуурах, ажилтныг цөөрүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах бол өмнө нь Ажил олгогч нь ажилтны төлөөллийн байгууллагатай зөвшилцөж, ажлын байр хадгалахад чиглэсэн арга хэмжээ авах. Ингэхдээ ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ёстой гэж үзжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн н.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээллээ.


Дээрх асуудалтай холбогдуулж дараах тодруулгыг хийлээ.

-Засгийн газар 2014 онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 250 тэрбум төгрөг зарцуулж байсан. Тэгэхэд тэтгэвэр дунджаар 20 мянга орчим төгрөгөөр өсч байсан. Энэ онд 103 тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар хэдэн хувиар өснө гэсэн үг бэ. Үнэхээр цалин, тэтгэврийг нэмэх бодитой шаардлага үүссэн юм уу.

Хоёрдугаарт, Өмнөх Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхэд зориулж 2015 оны төсөвт 500 тэрбум төгрөг суулгасан ч төсвийг тодотгох шатанд Шийдлийн Засгийн газар танасан. Энэ нь ямар учиртай вэ. Мөн цалин нэмэхэд хөдөлмөрийн бүтээмж чухал ч харгалзаж үзэхгүй юм. Хэзээнээс хөдөлмөрийн бүтээмжид анхаардаг болох вэ?

С.Чинзориг: -Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлага байна уу гэвэл байна. Инфляцийнхаа өсөлтийг цалингийн өсөлт гүйцэхгүй байгаа. Монголбанкнаас авсан судалгаагаар үйлдвэрлэлийн салбарт 1.2 сая иргэн ажиллаж байна, тэдний 35 хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй. Тэтгэвэр авагчдын 65 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тийм учраас цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдрах шаардлагатай болдог. Инфляци өндөр байна.

Цаашдаа бид цалинг бүтээмж, үнийн өсөлттэй уялдуулан нэмдэг эрх зүйн орчинг яаралтай бий болгох шаардлага байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар цалингийн өсөлт бүтээмжийн өсөлттэй уялддаггүй, түрүүлж байдаг. Нөгөө талдаа цалингийн өсөлт нь үнийн өсөлтөө гүйцдэггүй урвуу хамаарал бий.

Өмнөх Засгийн газар цалин, тэтгэврийн нэмэгдүүлэхэд зориулж 500 тэрбум төгрөг суулгасан байсан. Гэхдээ энэ 500 тэрбум төгрөг нь цалин, тэтгэврийг бодитой нэмэх эх үүсвэр биш гэж үзсэн. Ямар учиртай вэ гэвэл, 2014 онд Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн, энэ нэмэгдэл нь 2015 онд бүтэн жилээрээ төсөвт ирэх ачаалал нь 200 тэрбум орчим төгрөг болж байгаа. Тэгэхээр 2015 онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрийг 2014 оныхоос хоёр дахин нэмэгдүүллээ гэсэн нь явуургүй улстөр байсан болох нь харагдаж байгаа.

You have no rights to post comments

ФОТО МЭДЭЭ

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

ВИДЕО МЭДЭЭ

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

421543
ӨнөөдөрӨнөөдөр143
ӨчигдөрӨчигдөр1354
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт5189
Энэ сардЭнэ сард27257
НийтНийт421543