In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

Хэрэгтэй холбоосууд


Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-үүд

  • Авто замчдын ҮЭХ
  • ААХ-ын ҮЭХ
  • Барилгачдын ҮЭХ
  • БШУ-ны ҮЭХ
  • Нэгдмэл ҮЭХ
  • ЖДҮХАҮАЖСА-ны ҮЭХ
  • ЭХГУУ ҮЭХ
  • ХХААБОА-ын ҮЭХ
  • ТХГТА-ны ҮЭХ
  • ТЗ-ын ҮЭХ
  • Үйлдвэрлэл ҮЭХ
  • ЭМА-ны ҮЭХ
  • ХБНААА-ны ҮЭХ
  • ЭҮ ХХК-ийн ҮЭХ
  • ОРОН НУТГИЙН ҮЭ-ҮҮД
  • Архангай ҮЭХ
  • Баянөлгий ҮЭХ
  • Баянхонгор ҮЭХ
  • Булган ҮЭХ
  • Говь-Алтай ҮЭХ
  • Говьсүмбэр ҮЭХ
  • Дархан-Уул ҮЭХ
  • Дорноговь ҮЭХ
  • Дорнод ҮЭХ
  • Дундговь ҮЭХ
  • Завхан  ҮЭХ
  • Орхон ҮЭХ
  • Өвөрхангай  ҮЭХ
  • Өмнөговь  ҮЭХ
  • Сүхбаатар ҮЭХ
  • Сэлэнгэ  ҮЭХ
  • Төв ҮЭХ
  • Увс ҮЭХ
  • Ховд ҮЭХ
  • Хөвсгөл  ҮЭХ
  • Хэнтий  ҮЭХ
  • Нийслэл Улаанбаатар ҮЭХ

Харьяа байгууллагууд

  • Сонгино амралт
  • Үйлдвэрлэл үйлчилгээний төв
  • ХНХД сургууль
  • Хөдөлмөр сургалт, судалгааны төв
  • Хөдөлмөр сонин

Student2
Studentss2

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

Зарлал, Мэдээлэл

Давхар аз атгасан бүсгүй

 

-“ХасЛотто 2”-оос Архангай салбарын хадгаламж эзэмшигч Ц.Сайнжаргал энэ удаад автомашин, нэг сая төгрөгийн шагналыг давхар хожсон байна-

Тэрбээр гуравдугаар сарын 30-ны орой гэртээ орж ирмэгцээ юун түрүүн зурагтаа асаажээ. Гэхдээ зурагтаар юу гарч байгааг анзаарсангүй. Удаа ч үгүй байтал утас нь нь хангинаж, “Та өнөөдрийн ХасЛоттоны азтан боллоо. Таны нэр хэн бэ... Та энэ студид байгаа автомашиныг хожлоо...” гэж хөтлөгч хэлэх нь тэр. Бүсгүй гэнэтийн мэдээнд гайхширч, МҮОНТ-ийн эфирээр орон даяар шууд явж буй “ХасЛотто” аяны тохирол тааруулах нэвтрүүлэгтэй холбогдоод байгаадаа итгэж ядсан гэнэ. Бүр ч итгэмээргүй дараагийн мэдээ нь гэвэл тэрбээр “ХасЛотто”-гийн автомашины азтан болсноос гадна бас “Нэг сая төгрөг”-ийн азтан болсон байжээ. Харин энэ талаар ХасБанкны салбар дээр очсон хойноо сонсчээ. Ийнхүү давхар давхар аз нь гийж, лоттоны тохирлоор нэгэн зэрэг автомашин ба сая төгрөгийн шагнал атгасан бүсгүйг Ц.Сайнжаргал гэдэг юм байна. Тэрбээр Архангай аймагт амьдардаг, “GMB” компанид нягтлан бодогчоор ажилладаг. Ам бүл дөрвүүлээ амьдардаг тэднийх саяхан зээтэй болсон гэнэ.

Харин ХасБанктай холбогдсон харилцаа нь сүүлийн 10 жилийн түүхтэй. Алба, амины бүхий л гүйлгээ, шилжүүлэг, харилцах, хадгаламжаа тус банкинд даатгасаар удаж байгаа аж. Хадгаламж эзэмшигчдийн дунд сар бүр тохирол тааруулдаг лоттоноос автомашин, нэмээд нэг сая төгрөг хожно гэж ерөөсөө төсөөлж байгаагүй гэнэ. ХасБанкинд хадгаламжийн данстай олон мянган харилцагчдын зарим нь өөрийгөө азтан болно гэдэгт итгэдэггүй байх л даа. Гэхдээ л найдвар тавьж лоттоны тохирол тааруулах өдрийг хүлээдэг байж таарна.

ХасБанкны ХасЛотто аян анх 2011 оны 12 дугаар сарын 1-нд эхэлж байсан бол одоо  хоёр дахь жилдээ үргэлжилж сүүлийн 16 сарын турш азтануудаа шалгаруулж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын азтан шалгаруулах тохирол 30-ны үдэш Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзэгч, харилцагчдад хүрч 10 харилцагч тус бүр нэг сая төгрөг,  нэг харилцагч гадаадад аялах эрх, мөн супер шагнал болох автомашины азтанууд тодорсон юм. Тэд өчигдөр шагналаа гардан авлаа.

Энэ удаад Архангай салбарын харилцагч Ц.Сайнжаргал автомашин болон сая төгрөгийн азтан болсон бол харилцагч Ж.Дэлэг аяллын азтанаар тодорсон. Мөн Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч 5 настай Б.Даваадорж болон харилцагч Б.Туяацэцэг, Б.Сэлэнгэ, А.Хонгорзул, Д.Бямбасүрэн, М.Одончимэг, Ш.Баасанжав, С.Лхамсүрэн, Н.Сүрэн нар сая төгрөг хожиж шагналаа гардан авлаа.

ХасЛотто 2-ын шалгаруулалт сар бүр явагдах бөгөөд сар бүр 10 саятан, 5, 7, 9, 11-р саруудад автомашин, 6, 10, 12-р саруудад байр, 8-р сард сургалтын төлбөрийн азтан шалгаруулна. Тавдугаар сарын 30-нд Диснейлэндийн 10 азтан шалгарах тул харилцагч та хүүхдийнхээ хадгаламжинд 20,000 төгрөг нэмээд ХасЛоттод оролцох боломжтой болох юм. 

Б.Оргил

You have no rights to post comments

ФОТО МЭДЭЭ

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

ВИДЕО МЭДЭЭ

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

258978
ӨнөөдөрӨнөөдөр754
ӨчигдөрӨчигдөр1204
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6272
Энэ сардЭнэ сард26291
НийтНийт258978