In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

Хэрэгтэй холбоосууд


Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-үүд

  • Авто замчдын ҮЭХ
  • ААХ-ын ҮЭХ
  • Барилгачдын ҮЭХ
  • БШУ-ны ҮЭХ
  • Нэгдмэл ҮЭХ
  • ЖДҮХАҮАЖСА-ны ҮЭХ
  • ЭХГУУ ҮЭХ
  • ХХААБОА-ын ҮЭХ
  • ТХГТА-ны ҮЭХ
  • ТЗ-ын ҮЭХ
  • Үйлдвэрлэл ҮЭХ
  • ЭМА-ны ҮЭХ
  • ХБНААА-ны ҮЭХ
  • ЭҮ ХХК-ийн ҮЭХ
  • ОРОН НУТГИЙН ҮЭ-ҮҮД
  • Архангай ҮЭХ
  • Баянөлгий ҮЭХ
  • Баянхонгор ҮЭХ
  • Булган ҮЭХ
  • Говь-Алтай ҮЭХ
  • Говьсүмбэр ҮЭХ
  • Дархан-Уул ҮЭХ
  • Дорноговь ҮЭХ
  • Дорнод ҮЭХ
  • Дундговь ҮЭХ
  • Завхан  ҮЭХ
  • Орхон ҮЭХ
  • Өвөрхангай  ҮЭХ
  • Өмнөговь  ҮЭХ
  • Сүхбаатар ҮЭХ
  • Сэлэнгэ  ҮЭХ
  • Төв ҮЭХ
  • Увс ҮЭХ
  • Ховд ҮЭХ
  • Хөвсгөл  ҮЭХ
  • Хэнтий  ҮЭХ
  • Нийслэл Улаанбаатар ҮЭХ

Харьяа байгууллагууд

  • Сонгино амралт
  • Үйлдвэрлэл үйлчилгээний төв
  • ХНХД сургууль
  • Хөдөлмөр сургалт, судалгааны төв
  • Хөдөлмөр сонин

Student2
Studentss2

IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn

Зарлал, Мэдээлэл

Үнэт цаасны өнгө зассан хууль

4f706c5702ac0d3foriginal“Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга”-ыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-аар баталлаа. Нийт гишүүдийн 75 хувийн дэмжлэгтэйгээр батлагдсан уг хууль гарснаар ямар нааштай үр дагавар авчрах вэ гэсэн асуулт хэн бүхэнд бий.

 

Монголд ерээд  онд ардчиллын салхитай хамт ирсэн нэгэн шинэ содон зүйл нь хувьчлал байв. Нийгмийн өмч, нийтийн хэрэглээнд дасан зохицсон хүмүүст хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт суулгах гэж 22 жилийг үдээд байна. Анх их хувьчлал явуулах гэж байгуулсан Хөрөнгийн бирж өнөө хэр хөлөө олоогүй, жинхэнэ утгаараа хөгжиж амжаагүйн шалтгаан нь  аливааг “алаг”-аараа харж, “алга”-ндаа атгаж байж л үнэлдэг монгол араншинтай холбоотой байж мэдэх юм.  Зах зээлийн эхний жилүүдэд их хувьчлалаас хүн бүрт олгосон цэнхэр, ягаан тасалбарыг “юм” болгосон нь цөөхөн. Жаахан сийрэг толгойтнууд нь уг тасалбаруудыг худалдан авч цуглуулсан нь өдгөө Монголын толгой баячуудын эгнээнд багтагсад юм. Дийлэнх олонх нь хувьцаа гэдэг үгнээс өөр зүйлгүй хоцорсон. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн иргэн бүрт нэрлэсэн 1072 ширхэг хувьцааг урьдын адил үр ашиггүй болгочихгүй байх үндэсийг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга”-д тусгажээ.  Тэгэхээр одоогоор тоо төдий байгаа ч алсдаа жинхэнэ утгаараа “Эх орны хишиг хувь”-ийг хүртсэн хүн бүрт энэ хууль өгөөжөө өгнө хэмээн товч дүгнэж болох юм. Хувьцаа гэдэг хүний нүдэнд харагдаж, гарт атгагддаг зүйл биш боловч, эв нь таарсан үедээ асар их ашиг олох боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолдог. Монгол хүн бүрийг  регистрийн дугаараар нь бүртгэлд оруулж, 1072 хувьцааг олгоод байгаа болохоор хүмүүс ч данс нээлгэхдээ дуртай байгаа гэнэ. 2009 онд жилийн турш 8803 иргэн, 2010 онд 5884 иргэн  л данс нээлгэж байсан бол  2011онд  113 255 иргэн, 2012  онд 200 гаруй мянган иргэн шинээр данстай болсон байна. 

Нөгөөтэйгүүр “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын дагуу  хөрөнгийн зах зээлд олон боломж нээгдэх байдал харагдаж байна. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын олон компани гадны томоохон бирж дээр үнэт цаас гаргасан байдаг. Лондон, Торонто, Сингапур, Хонгконг, Шанхай гээд дэлхийн урдаа барьдаг бүхий л биржүүдэд Монголын гэх тодотголтой компаниудын хувьцааг арилжиж байна. Тэдгээр компаниудын хувьд дотоодын зах зээл дээр үнэт цаасаа гаргах  “давхар бүртгэл”-ийн зохицуулалтыг шинээр хуульчилж өгсөн нь дотоодын зах зээлийн хөрвөх чадвар сайжрахын дээр олон нийт ашиг орлоготой ажиллаж буй тэдгээр компаниудын үнэт цаасыг эзэмшиж түүнээс ашиг хүртэх боломж нээгдэж буй юм.

Мөн хуулиар суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг болон бусад төрлийн үүсмэл үнэт цаас гаргах боломжийг нээн өгчээ. Энэ  нь зах зээл дээр арилжигдаж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад олон төрлийн сонголтыг санал болгох давуу талтай гэнэ. Энэхүү заалттай уялдан шинэ тутам үйлчилгээ, нэр томъёо орж ирж буй нь суурь үнэт цаасыг хадгалах үнэт цаасны хадгаламж  буюу кастодиан юм. Түүнчлэн шинэ хууль батлагдсанаар олон улсын жишгийн дагуу үнэт цаасны номиналь эзэмшигч болон бенефициар өмчлөгч-ийн тухай ойлголт ч дагалдан оржээ. “Номиналь эзэмшигч” гэж үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд хадгалагчаар бүртгэгдсэн, тухайн үнэт цаасны өмчлөгч бус зохицуулалттай этгээдийг хэлдэг байна.  “Бенефициар өмчлөгч” гэж хуульд заасны дагуу номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэх үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгчийг хэлэх ажээ. Ийнхүү, номиналь болон бенефициар өмчлөлийг тусгаснаар гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэж мэргэжлийн хүмүүс хүлээж байна.

“Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга”-д МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын үүргийг нарийвчлан зохицуулсны дээр үйл ажиллагааны “тунгалаг” зарчимд шилжих, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэх зохицуулалтуудыг түлхүү оруулжээ. Хууль батлагдсанаар хийж буй  бас нэгэн шинэлэг алхам бол үнэт цаасны төлбөр тооцооны дараа төлбөрт горим. Төлбөр тооцооны дараа төлбөрт систем гэдэг нь арилжаанд оролцогчид үнэт цаас худалдан авсан өдрөөс хойш арилжааны төлбөр тооцоог тодорхой хугацаанд багтаан хийх боломж олгож, үнэт цаас эзэмших эрхийг төлбөр бүрэн төлөгдсөний дараа шилжүүлэх үндсэн зарчим бүхий дараа төлбөрт систем юм. Энэхүү горим нь гадаад, дотоодын хөрөнгийн урсгалыг татах таатай нөхцөл бүрдүүлэх, үнэт цаас худалдан авах ажиллагааны хүндрэл, чирэгдлийг арилгах, үргүй зардлыг багасгах зэрэг олон давуу талтай юм байна.

Өнөөдөр манай улсын эдийн засгийн ердөө таван хувь нь хөрөнгийн зах зээлээс бүрддэг. Иргэдийн итгэл үнэмшил дээр суурилдаг энэхүү зах зээлийг тэлэх шаардлага тун их. Ядаж л эдийн засгийнхаа 20 хувийг хөрөнгийн зах зээлээс бүрдүүлж байж эдийн засаг солонгорон туяарна гэдгийг олон эдийн засагч хэлж байна.  Тиймээс уг хуульд  хөрөнгийн зах зээлийн хөгжил болон зах зээлд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн чанарыг сайжруулах, мэдээллийг нээлттэй, тэгш хүртээмжтэй түгээх түүнтэй холбоотой оролцогч талууд болон эрх бүхий этгээдийн мэдээлэх үүрэг, хариуцлагыг хуульчилж өгснөөр олон нийтийг үнэн, зөв бодит мэдээллээр хангах нөхцлүүдийг тусгаж өгчээ.

Шинэ хуулийг өлгийдөхөд хамгийн их үүрэг хүлээсэн байгууллага нь мэдээж Монголын Хөрөнгийн бирж. Өлгийтэй хуулийг өсгөн бойжуулах, эрийн цээнд хүртэл нь “асран хамгаалах” үүрэг ч тэднийх. 22 жилийн тэртээ их хувьчлалыг явуулах зорилгоор байгуулсан МХБ-ийн түүх дэлхийн хөрөнгийн зах зээлийн 400 жилийн түүхтэй  харьцуулбал хар нялхаараа. Тиймээс МХБ дэлхийн анхдагч хөрөнгийн бирж болох Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаа тогтоогоод байна. Лондонгийн хөрөнгийн биржтэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ” байгуулж, төлбөр тооцооны “Т+3” горимыг нэвтрүүлж эхэлжээ. Монголдоо хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлэх, иргэн бүрийг хувийн өмчтэй болгох, зах зээлд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалах үндсэн зорилгыг МХБ өвөрлөжээ. МХБ-ийн захирал Х.Алтай “Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх гүүр нь хөрөнгийн зах зээл”  хэмээн тодорхойлсон.  Тэгэхээр иргэн баян бол төр баян гэдэгчлэн иргэдийг өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй, түүнийгээ өсгөх арвижуулах гарцтай болгоход УИХ-аар саяхан баталсан “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга” дөхөм болох юм. Шинэчлэлийн Засгийн газрын зориод байгаа хүчтэй дундаж давхарга бий болгох суурь нь ч шинэхэн өлгийдсөн хууль байхыг үгүйсгэх аргагүй юм. Хамаг мөнгөө халааслаж, түрийлээд явахааргүй болсон ч өсгөөд арвижуулаад байх боломж нь хомсхон байгаа өнөөгийн нийгэмд энэхүү шинэ хууль эдийн засгийг сайжруулах шинэ гарц болон харагдаж байна.

М.СУРА

You have no rights to post comments

ФОТО МЭДЭЭ

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com

ВИДЕО МЭДЭЭ

Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

380058
ӨнөөдөрӨнөөдөр222
ӨчигдөрӨчигдөр1264
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6666
Энэ сардЭнэ сард20423
НийтНийт380058